Ноёд констракшн ахмадуудыг баярлууллаа
Барилгын салбарын шилдэг төсөл хэрэгжүүлэгч "Ноёд констракшн” ХХК-иас Баянзүрх дүүргийн тавдугаар хороотой хамтраад аравдугаар сарын гурвны өдөр тус хорооны 1200 ахмадын төлөөлөл бүхий 200 гаруй ахмадыг хүлээн авч баярлууллаа.
Тус үйл ажиллагааг арваад сая төгрөгөөр ивээн тэтгэсэн "Ноёд констракшн” ХХК нь тухайн хорооны нутаг дэвсгэр дээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. "Сэлэнгэ 888” төслийн хүрээнд эхний ээлжинд 540 айлын орон сууц барихаас 440 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, үлдсэн нэг блок орон сууцны барилгыг энэ оны аравдугаар сард багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
"Ноёд констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгт, түүний хамт олон эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаас гадна нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан төрийн бодлогыг дэмжиж, хорооныхоо эмзэг давхарга болон ахмад настнуудад бололцооныхоо хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэн ирснийг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны Засаг дарга М.Ширэндэв онцлов.
Тус компаниас цагаан сараар хорооныхоо 50 ахмад настанг баярлуулсан бол энэ удаа 200 гаруй ахмадыг хүлээн авч гарын бэлэг, урлагийн тоглолт, нэг аялал жуулчлалын компанитай хамтран дөрвөн ахмад настанг Итгэлт хамба, Байгаль нуурын чиглэлд 50 хувийн хөнгөлөлттэй болон 100 хувь компанийнхаа зардлаар аялуулахаар боллоо. Энэхүү үйл ажиллагааг ивээн тэтгэсэн тус компанийн хамт олонд ахмадуудынхаа нэрийн өмнөөс хорооны Засаг дарга М.Ширэндэв талархал илэрхийлэн В.Инжаннашын "Хөх судар” романы гурван ботийг өргөн барив. Мөн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ахмадууд талархсан сэтгэгдэлээ дуу, шүлгээр болон сэтгэлийн үгээрээ илэрхийлсэн юм.
Мөн тус компани хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын оюуны хөдөлмөр эрхлэж буй урлаг соёлын шинээр төрөн гарч буй хүмүүсийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, гадаад дотоодод аялах зардлыг хариуцах гэх зэрэг нийгмийн идэвхтэй ажилладагаас гадна өөрийн байгууллагын 200 гаруй ажилчидын нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгийг тус компанийн Ерөнхий менежер Л.Чадраабал ярьлаа.