Х.Баттулга: А.Гансүхийг тагнаж чагнаж, отолт хийж байгаа
УИХ-ын гишүүн Х.Баттулга саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг хууль хяналтын байгууллага тагаж чагнаж байгаа хэмээн ярьжээ. Itoim.mn сайтын сурвалжлагч "Та өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр "Дахиад барьж ч магадгүй” гэж хэлсэн байсан. Тийм магадлал бий юу? А.Гансүх зөвлөхийг үнэхээр барих гээд байгаа юм уу?” хэмээн асуухад Х.Баттулга "Дагаад л, чагнаад л, гэрийнх нь хавьд отолт хийгээд, тэрийг нь ч мэддэг л юм билээ” гэж хариулсан байна.