Барби шиг бэлхүүстэй болох арга

842

Алхам №1

Эмэгтэйчүүдийн бахархал бол нарийнхан бэлхүүс. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд нарийнхан бэлхүүс бол мөрөөдөл. Бэлхүүс нарийнхан байх тусмаа таны биеийн галбир төгс харагдах болно. Зөвлөгөөний эхэнд үргэлж зорилгоо тодорхойлох.

Алхам №2

Нарийнхан бэлхүүс ходоодтой шууд холбоотой. Та эхний ээлжинд газтай ундаа  болон уснаас татгалз. Зорилгоо биелүүлэх хүртлээ жимсний жүүс уу. Гаднаас болон дотроосоо галбиржих нэг арга.

Алхам №3

Чимх хүнс. Дээр хэлсэн шиг нарийнхан бэлхүүс гадны хүчин зүйлсээс бус ходооны үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс та барби шиг нарийнхан сайхан бэлхүүстэй болохын тулд чимх хүнс хэрэглэ.

Алхам №4

Аргалах арга. Мах болон илчлэг ихтэй зүйлээс татгалз. Хэрвээ та өлсөөд байвал самар, жимсийг багаар хэрэглэж, ходоодоо аргалах хэрэгтэй.

Алхам №5

Дасгал хийхээсээ өмнө ходоодоо хоолны дэглэмэнд дасгах шаардлагатай. Бүх зүйл дэс дараалалтай. Нарийнхан бэлхүүсээ насан туршдаа хадгалахын хүсч буй бол илчлэгээ багасгаж, хүнсний ногоо сайн хэрэглэ.

Алхам: №6

Гурилан бүтээгдэхүүн, бяслаг зэргийг март.

Алхам №7

Дасгалаа эхэлцгээе. Энгийнээс хүнд гэсэн шатлалаар дасгалаа хийнэ. Та эхлээд өөрийн чадах дасгалаа хий. Хоолоо хурдан шингээхийн тулд та газар эсвэл хатуу орон дээр дээшээ харж хэвт. Дараа нь гараа толгойныхоо ард авч, духаа хоёр өвдөгөндөө ээлжлэн хүргэ.

Алхам №8

Бэлхүүсний тойрог биеийн жинд тохирсон байх ёстой. Өглөө 20 минут гүйж хэвшвэл та сарын дотор 1-5 кг-ийг хасах болно.

Алхам №9

Йог хий. Өөрийгөө урамшуул.

Алхам №10

Дасгал: Өвдгөө нугалж, гараа толгойныхоо ард ав. Дараа нь бэлхүүсээ баруун, зүүн тийшээ хөдөлгө. Энэ дасгал хөлс их ялгаруулдаг. 14 хоног тасралтгүй хийснээр бэлхүүсний тойргийг 1-2 см-ээр багасгадаг.

Алхам №11

Өвдөг болон гарныхаа алгаар газар тулаад, сунайх дасгал хий. Нэг хийхдээ 10-40 удаа.

Алхам №12

Хоолны дэглэм болон дасгал таны бэлхүүсийг нарийнхан харагдуулахад бага зэргийн туслалцаа үзүүлж байгаа. Харин одоо гол дасгал. Энэ бол мэдээж цагираг эргүүлэх. Цагираг бол бэлхүүсийг нарийнхан болгоход жинхэнэ утгаараа туслалцаа үзүүлнэ. Та хүссэн хугацаандаа цагираг эргүүлж болно.

Алхам №13

Үр дүнгээ шалга. Нарийнхан бэлхүүсийг тань тодотгох даашинзаа өмс.

Алхам 14:

Бэлхүүсийг тань тодруулах ямар ч загварын даашинз өмсч болно.

Алхам №15:

Хэрвээ та бэлхүүсээ илүү нарийнхан харагдуулахыг хүсч буй бол корсет өмс.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

842 сэтгэгдэл
:

Барби шиг бэлхүүстэй болох арга » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html