Ерөнхий сайдын бие хамгаалагч байна хэмээн бусдыг залилсан хэрэг гарчээ
Ерөнхий сайдын эргэн тойронд элдэв хэл ам хэрүүл шуугиан татрахгүй олон сар боллоо. Муу дээр муу нэмэр муухай дээр улцан нэмэр гэгчээр Цэдэнбал овогтй Эрдэнэчулуун гэгч этгээд энэ оны 1 сард "Замын тендерт манай компани ялчихлаа Ерөнхий сайдыг хамгаалаад завгүй байна энэ компаниа яршиг зарлаа” хэмээн бусдыг залилж онц их хэмжээний буюу 500,000$ бусдаас авсан байна.
Төрийн томоохон зүтгэлтний нэр төрд сэв суулгаж түүнийг нэр төрийг барин бусдыг залилсан хэдий ч одоог хүртэл тэрээр сул чөлөөтэй явж байгаа аж.
Уг нь энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ахмад н.Батсүрэн гэгч эрхэм шалгаж поркуророор нь н.Сандагсүрэн нар ажиллаж байгаа гэх боловч одоог хүртэл энэ хэрэг ямар нэгэн доривтой шийдэлд хүрээгүй байсаар өдийг хүрсэн байна.
Хохирсон иргэд нь "Ц.Эрдэнэчулуун нь хууль шүүх цагдаагийн том танилуудтай авилгаар энэ хэрэгээ зохицуулаад яваад байх магадлалтай бөгөөд сайн шалгавал үнэхээр Ерөнхий сайдын хамаатан байж мэдэх юм” хэмээн аргаа баран явж байгаа гэнэ.
Шуурхай