Х.Баттулга үгүйсгэж байгаа ч түүний байдал хүнд байна
Олон хүн ингэж үзэж байна. Х.Баттулга болон түүний хамгийн ойрын нөхөд болох А.Гансүх, Б.Батзаяа нарт болон бусад нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зарим нь ч хоригдож, бас нэг хэсэг нь дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байгаа. Тиймээс түүний байдал хүнд байгаа гэлцэж буй.
Гэвч зарим хүн Х.Баттулгын байдал тийм хүнд биш байгаа гэж байна. Тухайлбал МоАХ-ны хууцчуулын нэг, ардчиллын партизан Б.Рэнцэнтавхай нарын хувьд Х.Баттулга тийм хүнд байдалд ороогүй аж. Тэрбээр өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ.
"Даргыгаа ийм хунд үед шүүмжлээд гэнэ ккк примитивууд Тавхайд улс төр олон нийт заадаг болчиждэ? Харин даргаа хийгээд байгаа юмуу хаашаа юм?! Баттулга тийм хэцүү хунд байдалд орчихоод толгойлж байгаа байгууллагынхаа гишүүдийн шаардлагыг ч хүлээж авахын аргагүй болчихсон гэж хэн хэлээд байгаа юм бэ? Харин ч нөгөө хунээ байдалд оруулж байгаа биш үү?
Баттулга болон Гансух нарын өөрсдийнх нь хэлснээр ямар ч асуудалгуй ажил үүргээ хэвийн хийцгээж байгаа, ганц нэг сонин хэвлэлээр тусгайлан бэлдсэн ЭмСиЭсийн төлбөртэй юм явж байгаа, тэр нь шал худлаа гэсэн! ТэгэхээрМоАХ-ны даргын сонгуульт ажлаа нэр төртэй шилжүүлэх хурал чуулганаа элдэв нервозгуй гаднын нөлөөгүй асуудлаа дотроо шийдээд явахад саад алга! Ямар ч байсан би хэзээ ч хаана ч энэ шаардлагаа тавьсаар байх болно!
Энэ нь иргэн Баттулгын улс төр иргэний эрхээ эдлэх үг хэлэх, хэвлэн нийтлэх өөр юу байдаг юм, сонгох сонгогдох эрх элдэв бизнес у/ т-ийн бусад ажил төрөлд саад болох үндэс байхгуй!” гэсэн байна.
Түүний хувьд хэсэг нөхдийн хамт Х.Баттулгыг МоАХ-ны Их хурлыг хуралдуулж, тус холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа билээ.
Харин МоАХ доторх Х.Баттулгыг дэмжигчдийн хувьд "Даргадаа биш хүндээ байгаа юм нэгд. Хоёрт одоогоор чамаас бусдад нь хэрэгтэй байгаа юм энэ хүн. Гуравт МоАХ ямар ч тохиолдолд Таван Толгойг ард түмний хувьцаатай төрийн мэдэлд байлгахыг хүсч байгаа учраас хулгайч нараас сэргийлж энэ хүнийг сонгууль өнгөртөл байлгахаар шийдсэн юм! Тавхай хө оролдох юмаараа оролдоорой!” гэсэн хариуг өгч байгаа юм.
Эндээс нэг л зүйл ойлгогдож байна. Хэдий Х.Баттулга нар өөрсдийнх нь байдал хүндрээгүй гэж байгаа ч үнэндээ хэцүүхэн байгаа бололтой. Тиймээс Монгол улсад ардчиллыг эхлүүлсэн МоАХ-г тавьж туухыг хүсэхгүй байгаа нь илт байх шиг. Тиймээс л өөрийн нөхдөөр МоАХ-г сонгууль өнгөртөл өгөхгүй хэмээн хэлүүлээд байгаа хэрэг бололтой. Мөн 10 жил асар их мөнгө зарцуулан авч яваа МоАХ-г тийм ч амархан тавиад туухгүй хэмээн цахдаж байгаа хэрэг мэт.
Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Баттулга ба түүний бүлэглэлийн нөхдүүд их улстөрд, MCS-ийнхэнтэй Тавантолгой, төмөр замын төлөө үзэж байгаа бол тэдний хамгийн том дэмжигч болох МоАХ дотор нь бас ийм тэмцэл өрнөөд эхэллээ. Ингээд харахад л Х.Баттулга нарын байдал үнэхээр хүндэрч байгаа нь харагдана.
Г.Самбаа