Сонгинотой мөсөөр хоолны дэглэм барьж болдог гэнэ
Одоо японд өргөн хэрэглэгдэж байгаа "сонгины мөстэй хоолны дэглэм”-ийн талаар танилцуулая. Даралт ихтэй, чихрийн шижинтэй мөн турахаар хоолны дэглэм барьж байгаа бол доорх зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Сонгинод орсон байдаг quercetin хэмээх элемент нь судасны насжилт 10 насаар залуужуулдаг гэнэ. Тиймээс энэ удаа сонгинотой мөсийг хэрхэн хийж ямар үр дүнд хүрэхыг танилцуулая.
Эхлээд сонгиноо нухаж хөлдөөнө. Ингэснээр сонгинын querecetin хэмээх элэментийг шингээж авахад илүү хялбар болдог.
Өдөрт ерөө 2хон ширхэгээр нухашаа бэлдээд төрөл бүрийн хоолондоо хийж идсэнээр эрүүл зөв хооллолтын дэглэм болж өгөхөөс гадна хөгшрөхөөс сэргийлэх амин дэм болно.
Querecetin гэдэг нь полифенолын нэг төрөл бөгөөд үл исэлдүүлэх буюу антиоксидант чанартай элемент юм. Ялангуяа цусан дахь идэвхитэй хүчилтөрөгчийг устгах өндөр чадвартайгаас гадна цусны эргэлтыг сайжруулдаг байна.
Сонгинотой мөс нь доорх өвчтэй хүнд илүү үр дүнтэй
• Амархан даардаг, хөл гар байнга хүйтэн байдаг
• Таргалалтаас урьдчилан сэргийлэх, харвин арилгах
• Чихрийн шижин
• Өтгөн хаталт
• Арьс хуурайшиж ширүүн болох
• Ядаргаа, стресс тайлах
• Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх
Судасны насжилтыг залуужуулна
Судас нь нас ахих тусам хатуурч мууддаг.Артерийн судас хатуурснаар судасны үйл ажилгаа муудаж шим тэжээл, хүчилтөрөгчийг биеийн бүх хэсгээр тараах үйл явц удааширч бодисын солилцооны хам шинж болон сэтгэцийн өвчтэй болох мөн арьсны хөгшрөлт үүсгэдэг байна.
Мөн сонгинотой мөсийг 4 сарын турш үрэгжлүүлэн хэрэглэсэн хүмүүсийн судасны насжилт 10-20 насаар залуужсан гэнэ шүү!
Орц:
Сонгино 5-6 ширхэг
Ус 200мл
Хийх заавар
1. Сонгиноо арилгаад голыг нь авна.
2. Хүнсний уутанд хийгээд амыг нь таглалгүйгээр богино долгионы зууханд хийж 600 ваттын халуунаар 20 мин халаана.
3. 200мл усаа, халаасан сонгинотойгоо хамт холигчинд хийгээд нухаш байдалтай болгоно.
4. Мөс хөлдөөгчиндөө хийгээд уутаар бүрээд хөлдөөнө. Хөлдсөний дараа нь савнаасаа гаргаад уутанд хийн хөлдөөгчинд 2 сар гаран хадгална.
Хийхэд амархан, бас эрүүл мэндэд олон талын ашигтай энэхүү жорыг хийгээд үзээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.