Арьсаа арчлах хялбар арга

0

Америкийн "www.wikihow.com” сайт арьс арчилгааны хамгийн хялбар аргыг нийтэлжээ.

  • Сайн сүүн шингэн ол. Сүүн шингэн нь таны цаг хугацааг хэмнэх болно. Сүүн шингэнээ нүүрэндээ түрхэж зөөлөн иллэг хийх маягаар сайтар цэвэрлэнэ.

  • Батга эмчил. 10 хоногт нэг удаа гуужуулагчаар нүүрний арьсаа цэвэрлэж байгаарай. Таны арьсны гүнд үүссэн бохирдол, батгыг маш хурдан арилгах болно.
  • Чийгшүүлэгч хэрэглэ. Чийгшүүлэгч таны арьсыг хуурайшихаас хамгаалж чадна. Чийгшүүлэгчийг сонгохдоо тослог, холимог, хуурай арьсных гэдгийг сайтар асууж аваарай. Хэрэв өөрийн арьсанд тохироогүй чийгшүүлэгч хэрэглэвэл, таны нүүрний арьсыг гэмтээх болно.
  • Тоник үнэхээр үр дүнтэй. Цэвэршүүлсэн усан дээр бага зэргийн нимбэг хийж, хөлдөөгөөрэй. Хөлдөөсөн мөсөөр арьсаа арчвал, таны арьсыг үргэлж эрүүл, чийглэг, дур булаам байлгаж чадна.
  • Эцэст нь жимс сайн идэж, нойроо бүрэн авч байгаарай. Жимс идснээр арьсны эрүүл байдлыг сайн хадгалана. Хэрэв нойр дутуу хоновол, нүдний эргэн тойронд үрчлээ, хүрэн өнгийн толбо үүсч, зовхи унждаг

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.