АСЕМ-д зориулж 320-350 машин худалдан авч, НӨАТ-аас чөлөөлөх үү
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
АСЕМ-ын дээд түвшний уулзалт ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Тус уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид сэтгүүлчид ирнэ гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдээд буй. Мөн дээрх зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарсан байна. Иймээс хуулийн төслүүдэд уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ.
Байнгын хорооны гишүүдийн олонхи энэхүү ахуулийн төслийг дэмжсэнээр байнгын хроооны хурлыг өндөрлүүллээ.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл байхгүй байна.