Хуучин шар үнэмлэхтэй жолоочийг торгохгүй
Замын цагдаагийн газраас хуучин шар үнэмлэхтэй жолооч нарт замын цагдаагийн алба хаагчид үнэмлэхээ солиулахыг хэлж анхааруулахаас биш торгохгүй гэдгийг мэдээллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2-д Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно хэмээн заажээ.
Урд нь шинээр жолооч болж байгаа иргэдэд олгосон шар үнэмлэх хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг солих үйл ажиллагаа Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв дээр явуулж байгаа юм.
Солиулахын тулд
- Хоёр хувь зураг,
- 12500 төгрөг
- Иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар,
- Үнэмлэх сольж өгөхийг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлээд ажлын гурав хоногт шинэ үнэмлэхээ авах юм байна.
Харин хаяж гээсэн үнэмлэх шинээр авах бол ажлын 21 хоногт гарна гэдгийг Лицензийн төвөөс мэдээллээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/66865.shtml#sthash.i2bpJSAE.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.