АСЕМ-д ашиглах 320-350 автомашиныг татвараас чөлөөлнө

1
АСЕМ-д ашиглах 320-350 автомашиныг татвараас чөлөөлнө
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. 

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад анх удаа ирэх 7 дугаар сарын 15-16-нд болно.Тус уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгч, зочид сэтгүүлчид ирэхээр байгаа юм. Иймд зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглах тооцоо гарсан. 

Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж ирж буй суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан аж. Хэлэлцүүлгийн шатанд олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex