Ирээдүйн парламентийн ажиллагаа
Нэгэн зүйл:Оршил
Олоннийтийн сүлжээнд нэр бүхий эрхмүүд айсуй сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөзарласан нь шуурга дэгдээгээд байна. Тэдний жагсаалтыг "Нүцгэн” Нара тэргүүлсэнбол "Мөнгөөр бороо оруулагч” Б.Сарандаваа удаална. Ингээд "Олон хэлт” Арго,"Дээлтэй гранат” Ц.Мөнхбаяр, "Бөхийн бүлгийн” А.Сүхбат нар айргийн тавд багтажбайна. Харин "Эмэгтэй Чингис” З.Бат-Отгон, "Галаар наадагч” С.Жавхлан, "Дэлхийсөнөөгч” Г.Оюунгэрэл, "Сайн дурын Хунтайж” П.Давааням, "Бурхантай хавьтигч” В.Мөнгөнчимэггээд маш урт дараалал хөвөрч буй. Яагаад болохгүй гэж. Үндсэн хуулиар бол хэн чнэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй Ардчилсан Монгол Улсын иргэн биз дээ. Минийхувьд бол тэднийг дэмжиж байгаа юм. Тиймээс эртхэнээс парламентийн зохионбайгуулалт цаашдын үйл ажиллагааг таамаглаж нэрээ дэвшүүлэхээр зэхэж буйэрхмүүдийн ирээдүйн түшээгийнх нь ажилд тус болмоор санагдлаа. Яагаад гэвэлмань мэт чинь хоёр, гурван парламентийн турш Төрийн ордонд сууж тэдний үйлажиллагааг сурталчилсан хүмүүс шүү дээ. Дотоод хор шарыг нь сайтар мэдэхгүй чгадарлахтайгаа болсон толгой учраас тэр.
Нэгэн зүйл:УИХ-ын чуулганы хуралдаан
Парламентийн цэлийтэл дэлгэсэнхаалгаар дүүрэн инээмсэглэлийг амьсгалаар түлхэлэн УИХ-ын дарга "Мөнгөөр бороооруулагч” Б.Сарандаваа орж ирнэ. Түүнийг даган "Гал тахилгын ёслол”-ын зөвлөхболох "фортуна” Н.Батбаяр нэгэн боодол доллар барьсаар орж ирэх авай. Өөрөөсонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх тухай олон нийтийн сүлжээнд мэдэгдсэнболохоор би Б.Сарандавааг нэг мөр УИХ-ын дарга болгочихвол таарна гэж бодлоо. Мөнгөндаминаасаа ч илүү дуртай шинэ, хуучин түшээд үгэнд нь сайн орно гэж бодсных юм. Аргаядсандаа ингэсэн ч байж болно. Мэдээжийн хэрэг, ирээдүйн парламентад Н.Батбаяргэж гишүүн яагаад ч байхгүй учраас түүнийг яаж хоосон үлдээх вэ,Б.Сарандаваагийн нэг зөвлөх болно гэж таамаглаж байна. Нөхцөл байдал, шүтэлцээойролцоо болохоор үүнээс өөр таамаг толгойд үл бууна. Уг нь цагтаа Чингисийннэрийг барьж байгаад дэлхийн зах зээл дээрээс гартаа байгаа ганц муу боодолдолларыг хэчнээн чийчаан тэргээр нь оруулж ирсэн хүний хувьд их л жулхарагдана. Гэхдээ яахав, "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”хойно, эр хүн амь зууж л яваа хэрэг.
Ийнхүү индрийн зүг алхах "Мөнгөөрбороо оруулагч” Б.Сарандаваа дугуй танхимыг нэгэнтээ ширвэж хараад Н.Батбаярынгарт байх боодол ногооныг дээр өргөн хурайлна. УИХ-ын гишүүд маань бүгд лхалаасандаа байгаагаа гаргаад хурайлж эхэлнэ. Их багагүй мөнгөнд хэт дурласанхүмүүс хоолой хоршоод хурайлахаар Дуурийн театрт хоор сонссоноос шимтэй зүйлболно. Ерөөсөө дэлхийн хаана ч байхгүй сонгодог ая данг тэндээс сонсоно доо. Дургүйгээхүрвэл хуралдаа ирдэггүй МАН, АН-ынхан гээд бусад эрээвэр хурааврууд ч бүгдирсэн харагдана. Нэгэн нэгэндээ шантааж тавьих ч юмгүй, амар. Ирц ерөөсөө л99.9 хувь. Ганц ирээгүй гишүүн нь "Нүцгэн” Нара. Ирцийн хувьд бол Монгол Улсадбайнгын ажиллагаатай парламент үүссэн цагаас хойшхи анхны үзэгдэл байх. Ийнхүүхурал эхлэхийн өмнөх оршил болгож "мөнгө дуудах” ажиллагаа тодорхой хугацаандөрнөөд суудал суудлаа эзлэх бололтой.
Хэлэлцэх асуудлын дарааллыг "Галаар наадагч” С.Жавхланаялгуулан танилцуулна. Их Гэлгүйтэй баатрын гэмшлийн шүлэг ч санаанд орох шиг. Дараалалтанилцуулахын зуурт байсхийгээд л "Гишүүдээ дээлээ өмсч ирж бай” хэмээнсануулна. Танилцуулга дундуур "Олон намт” Л.Гүндалай босч ирээд л С.Жавхлан иймпопулизм хийхээ боль. Дээл өмсөх ёстой нь өмснө биз, өмсөхгүй нэг нь тэр бизхэмээн уурсахаар "Галаар наадагч” С.Жавхлан та чинь өөрөө "Монголоороо байгаасай”гэж сайхан дуулаад уриалаа биз дээ. Одоо юундаа уурлах вэ хэмээн хөөрхөн хатгажөгөөд цааш үргэлжлүүлнэ. Ингээд хурлын дарга "Мөнгөөр бороо оруулагч” Б.Сарандаваагүг хэлж эхлэхтэй зэрэгцээд "Нүцгэн” Нара гишүүн гуя хасаа гялалзуулж, цээжээхоёр тийш хаян савлуулсаар ороод ирэхэд бүх гишүүд түүний зүг харц алдарна.Б.Сарандаваа модон алх, боодол ногоон хоёроо андуурч хурайлаад ч тусыг эс олно.Арга ядахдаа "Нүцгэн” Нара руу хяламхийнгээ гадаад руу хэд хоног томилолтоорявуулахсан, даанч энэ ямар ч ажил бүтээхгүй л дээ гэж дотроо шанална. Энэбайдлыг ажигласан "Нүцгэн” Нара үг хэлэх ээлж ирэхэд хурлын дарга хатагтайгаасхүлцэл өчингөө "Өглөө усанд ороод гарах гэтэл ус тасраад, нүүрээ будааддуустал...” гээд баахан зүйл урсгаад микорфоноо хаалгана. Үнэндээ бол ордныхамгаалагч нүцгэн шахуу түшээг үүдэнд жаал саатуулахгүй юу. Аргагүй л дээ. Төрийнордонд хөх дэлэнгээ савчуулж, хасаа гялалзуулсан хүнийг нэвтрүүлдэггүй биз дээ.Ийнхүү "Мөнгөөр бороо оруулагч” "Нүцгэн”-ий амыг барьж түүний оронд "ЭмэгтэйЧингис” Д.Бат-Отгоны микрофоныг нээхэд цаадхи нь учир зүггүй үгээр булна. Хэлжбайгаа зүйлд нь "Хүн сонсож нохой шиншлэх” юм алга.
Тэрээр өөрийнхөө санаачиланболовсруулсан хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Хууль нь иххөөрхөн. "Монгол Улсыг Чингис Ард Улс нэртэй болгох тухай хуулийн төсөл”. Үгийгхураахаар "ЧАУ” гэсэн их сонин товчлол гарах юм билээ. Хуулийн зарим зүйлзаалтаас дурдвал, "Аймгуудыг Өгөөдэй, Тулуй, Цагаадай” гэх мэтээр нэрлэх үгөгүүлбэр ч орсон. Тухайлбал, Дорнод аймгийг Цагаадай аймаг, Сүхбаатар аймгийгӨгөөдэй аймаг гэх мэтээр нэрлэх тухай. Дараагийн нэг заалт нь Эрдэнэт, Дархан,Багануур, Налайх гэсэн дөрвөн газрыг бие даасан хот болгож, нэрийг нь Чингисийндөрвөн хатнаар нэрлэх. Тухайлбал, Бөртө хотын иргэн Дорж Хулан хотоос эхнэравч, Есүй хотоор дамжин Есүгэн хотод ирж суурьшив гэх мэт жишээ дурдана. Ийнхүүсунжирсан хуулийн төслөөс болж бөөн хэрүүл гарах авч "ЧАУ” гэдэг нэрийг олонхидэмжсэнээр асуудал өндөрлөж, санал хэлсэн зарим гишүүдийг "Мөнгөөр бороооруулагч” индэр дээрээс зад загнана. Харин зүүн жигүүрт өөрийгөө их хаандбодчихсон "Дээлтэй гранат” Ц.Мөнхбаяр эсэргүүцэж, та ер нь дандаа ингэжгишүүдийн хэлэх үгийг боогдуулж, хааж байдаг ямар учиртай юм. Би энэ Төрийнордны хашаанд тэсрэх бөмбөг тавин тэмцэж байхдаа энэ бүгдийн чинь төлөө тэмцсэнюм шүү. Би үүний чинь төлөө шоронд хатаж явлаа хэмээн цээж хөдөлгөнө. "Дээлтэйгранат” маань өөрийгөө Нелсон Мандела гээд бодчихож. Яаж ч мэдэх "Дээлтэйгранат”-аас битүүхэн айсан "Мөнгөөр бороо оруулагч” маань түүнд ая тал засч, таөөрийнхөө хуулийг хэлэлцүүлэгт оруул гэнэ. "Дээлтэй гранат” маань "Дэлбэрчтэсрэх бөмбөгийг хэрхэн хэрэглэх тухай хуулийн төсөл”-өө танилцуулна. Хуулийнутга санаа нь тэсэрч дэлбэрэх бодисыг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх тухайюм. Учир нь харийнхан халдваас найман настай балчираас наян настай буурал чгалт зэвсэг эзэмшсэн байх нь улс орны аюулгүй байдалд туйлын хэрэгтэй гэсэнүзэл санаатай хууль. Үнэндээ ихэнх гишүүдэд таалагдахгүй байгаа бололтой.
Тиймээс баруун талд суудал эзлэх "Бөхийнбүлгийн” А.Сүхбат аварга түүн рүү хяламхийх авч, бяцхан биеэ барина. Учир ньтэрээр "Энэ мангар Төрийн ордны хашаанд буудаж, тэсрэх бөмбөг тавьчихдаг юмчинь миний сандал дор юу ч тавьчих юм билээ” гэж баахан хаширлана. Гэсэн чөөрийнхөө зөвлөх дархан аварга Б.Бат-Эрдэнэ рүү горьдлого дүүрэн харц илгээжхань татавч цаадхи нь уул ус яриад бараг Ц.Мөнхбаярынхаа талд ормоор янзтайдурам хугарна. Ийнхүү нэгэн чуулганы хуралдаан аанай л "Мөнгөөр бороооруулагч”-ийн мөнгө дуудах ажиллагаагаар өндөрлөж ертөнцийн нэгэн өдрийн шилийгхарна.
Нэгэн зүйл:Байнгын хорооны хуралдаан
Нийгмийн бодлого боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж байгаа бололтой. "Олон хэлт”Аргогийн санаачилан боловсруулсан "Гадаад хэлийг Монгол Улсын хэлний аялгуундтохируулан нутагшуулах тухай хуулийн төсөл”-ийн анхан шатны хэлэлцүүлэг тун чиггалтай болно. "Галаар наадагч” С.Жавхлан өвөг дээдсийнхээ энэ хэл соёлд гаднынхэл оруулж эрлийз болгох гэж байгаа танд ямар санаа байна, та хэний захиалгыгбиелүүлээд байна гэх зэргээр эрс эсэргүүцнэ. Харин нөгөө талаар "ЭмэгтэйЧингис” Д.Бат-Отгон Чингисийн үед дэлхийн талыг эзэлж байхдаа монголчууд ягманай гишүүн "Олон хэлт” шиг байсан. "Хэлтэй бол хөлтэй” гэдэг, үүний буруубайхгүй. Чингис яагаад дэлхийг эзэлж байсны нууц нь хэлэндээ байсан юм. Түүхээсөхөөч хараач. Эртний монголчуудын аялга яг "Олон хэлт”-ийн ярьж байгаа шиг лбайсан хэмээн найман зууны өмнө амьдарч байсан шиг л дайраад байна. Харинхөдлөнгөөс "Бөхийн бүлгийн” А.Сүхбат эртний бөхчүүдийн гараа дэвээ шаваа өөрбайснаас харвал хэмээн тэс хөндлөн зүйл ярьж эхлэхээр нь "Олон хэлт” өлгөжаваад тийм шүү дээ. Бөхийн цол гуншинг дуудахдаа ч аялга нь өөр байсан гэжөөрийгөө өмгөөлөх аядна. Зарим нэг нь хэлний тухай ярьж байхад юун бөх вэ гэнэ.Ингээд А.Сүхбат хурал тартал үл дуугарах бөгөөд "Нүцгэн” Нара саналаа хэлнэ.Тэрээр англи хэлийг бол их хатуу гэдэг, харин франц хэлийг зөөлөн, аядууянагийн гэдэг шүү дээ, тэгэхээр тухайн үед ярьж байсан хэлийг та чухам ямраартөсөөлж хуулиа боловсруулсан юм бэ гэж "Олон хэлт” Аргог мухардуулна. Тэрээрбодосхийх зууртаа л манай монголчууд болэрт дээр үеэсээ уянгалуулж шүлэглэж ярьдаг байсан. Үүнийг хадгалах зорилгоордуу авианы мэргэжилтнүүдтэй бүтэн сарын турш ажилласан. Тэдний хувьд манайхэлийг маш зөөлөн, хайрын тийм нялуун хэл байна гэсэн гэхэд "Нүцгэн” Нара тиймбол наад хуулиа дэмжих хэрэгтэй юм байна даа гэнэ. Ингээд Нара би гарлаа,тэртээ тэргүй наад хуулийг чинь би дэмжиж байгаа хойно миний өмнөөс кнопдарчихаарай хэмээн эрэгтэй түшээдийнхээ харцыг хуйлруулан гарч одно.
Нэгэн зүйл:Айлчлал
УИХ-ын эрхэм дарга "Мөнгөөрбороо оруулагч” бараа бологчдын хамт алсын АНУ-д айчлал хийхээр болжээ. Айлчиллынбагт "Эмэгтэй Чингис” Д.Бат-Отгон, "Галаар наадагч” С.Жавхлан, "Хулхи хунтайж”П.Давааням, "Дээлтэй гранат” Ц.Мөнхбаяр, "Олон хэлт” Арго, "Бурхантай хавьтагч”В.Мөнгөнчимэг нар багтана. Мэдээжийн хэрэг УИХ-ын даргын "Гал тахих ёслол”-ынзөвлөх Н.Батбаяр нарын хүмүүс дагалдана. "Чингис хаан” нисэх буудал дээр өнгөалаглаж, энд тэндээ зүүсэн чимэг зүүлт нь хангир жингэр гэсээр орж ирнэ.Ерөөсөө Монгол үндэстний сүр хүч гэмээр алаглаж харагдана. Онгоцны буудал дээраян замаа ерөөж "Галаар наадагч” гал тахина, боодол доллар барьсан "Мөнгөөрбороо оруулагч” галын дээгүүр хурайлж өмссөн зүүсэн бүхэн харшилдаж нэгэн авиаүүсгэнэ. Үүний зэрэгцээ "Бурхантай хавьтигч” В.Мөнгөнчимэг олон бурхан буудалдээр эгнүүлж тавиад миний бүтээл хэмээн хашгирч, бурхны телевиз тэргүүтэйхэвлэл мэдээллийнхэнг шавуулна. "Дээлтэй гранат” галыг хөгжөөн дээш хөөргөжахуй цагт цагаан эсгий дээр суусан "Хулхи Хунтайж” онгоцноо морилж, "МИАТ”-ынонгоцыг 30 орчим саатуулсны эцэст аян замдаа нэг юм гарна. Ийнхүү АНУ-д тавьжбуулаа. Онгоцноос буух энэ бүлэглэлийг харсан харийнхан ёстой нэг сонин үзмэрүзнэ. Аргагүй "Хулхи Хунтайж” цагаан эсгий дээр морилсон чигтээ онгоцноос бууж,бас өөрсдийнх нь чамгүй хөдөлмөрлөж олдог мөнгийг боодлоор нь барьчихсан нэгавгай гараа алдаж өргөөд хурай хурай гээд байхаар хэн ч гайхна. "Дээлтэйгранат”-аас эхлээд тэдний өмссөн зүүснээс өч төчнөөн авиа харшилдахаар бүрчгайхна. Цагдаа нар ч терористууд байж мэднэ хэмээн хяналтдаа авлаа. Энэбүлэглэл ертөнцийн нэгэн шөнийн шилийг харсан даруй хувиар ёсоор АНУ-ын Төрийнордонд айлчлах болж очтол оруулсангүй. Яагаад гэхээр цагаан эсгий дээр суусан"Хулхи Хунтайж” элдэв чимэг зүүл болсон "Мөнгөөр бороо оруулагч”, дуулгаөмсөхдөө тулсан "Дээлтэй гранат” гээд бүгдийнх нь чимэг зүүсгэл нэг л сэжигбүхий болохоор АНУ-ын талаас учир явдлыг тайлбарлаад хувцас хунараа сольж гүнхүндэтгэлтэйгээр ирэхийг шаарджээ. Гэхдээ танай үндэсний хувцасыг ихэд хүндэтгэжбайна. Хамгийн гол нь энд тэндээсээ зүүсэн төмрөө авчихаад ир хэмээжээ. Аргагүйл дээ, "Бурхантай хавьтигч” В.Мөнгөнчимэг гэхэд өөрийнхөө хүүхдүүд болох бааханбурхан энгэртээ тэвэрчихсэн байх. Харийнханд бол тусгай зориулалтын тэсрэхбөмбөг шиг л харагдаа биз. Тэдний юу хэлээд байгааг ойлгоогүй учрааспарламентийн ганц "Олон хэлт”-ээсээ асуухад цаадхи нь тодорхой хариу хэлсэнгүй"Биднийг ихэд хүндэлж байгаагаа илэрхийллээ” хэмээн зална. АНУ-ын Төрийн ордныүүдэнд удтал зогссон тэдний зүг ахин нэг албаны хүн ирээд хувцасаа солиодордонд морилохыг урьжээ. Өнөөх "Олон хэлт” нь бантахдаа "уулзалтыг маргааштовлолоо” гэж байна хэмээн залчихаад байрлаж байгаа газартаа ирэхэд үүдэнд ньхэсэг хүмүүс шавжээ. Гэтэл холлиувдын жүжигчид найруулагчид байх юм гэнэ. Өнөөхл киноноос хардаг одууд бүгд байна гэнэ шүү. Манай хэд ч юм үзээгүй царайлжтэдэнтэй зураг хөргөө татуулаад байж, холлиувдынхан ч дуртай нь аргагүй зургаататуулаад тэдэнд нэг санал тавьжээ. Юу вэ гэвэл тэд та бүхэн ганц өдрийн зурагавалтад яваад өгчих. Тэгвэл та бүхэнд тус бүрт нь тав таван мянган доллар өгьегэснийг "Олон хэлт” биш тэдэнтэй хамт ирсэн нөхөд нь орчуулж өгчээ. Хамгийнтүрүүнд л УИХ-ын дарга нь өө ганц өдөр яваад 5000 ам.доллар гэдэг бага мөнгөбиш яадгийм гэхэд бүгд дагалдаж нэгэн өдрийг холлиувдын киноны зураг авалтадөнгөргөөд нааш буцах гэнэ.
Нэгэн зүйл:Төгсгөл
Энэ мэт нөхөдУИХ-д нэрээ дэвшүүлэх тухай санаатай санаагүй мэдээлэл тарааж байгаа ньтэдгээрийн өөрийнх нь эрх. Хамгийн гол нь манай Төрийн түшээд их арчаагүй байгаагийншинж юм. Түшээд шиг түшээдтэй Төр шиг Төртэй байсан бол юу л гэж захын нэгнөхөд парлдаментийн дугуй танхим мөдөөрдөх билээ дээ. Ерөөсөө манай нийгэмд нэгийм давалгаа бий болоод удлаа. Улстөрд орж, амьдрал ахуйгаа сайжруулах, хэтэвчхалаасаа зузаалах гэсэн нэг сөрөг хандлага бий болсон. Энэ нь манай улстөрбуруу замаар явж байгааг л харуулсан хэрэг. Хэрвээ төр шиг төртэй байсан бол,түшээд шиг түшээдтэй байсан юу л гэж С.Жавхлан мэт нь авьяас билгээ үхүүлж, энэзүг рүү зүтгэхсэн билээ. Парламентад суугаа хэдэн нөхдийн үйлдэл нь зарим нэгхүмүүсийг ийн өвчигнөхөд хүргэж байгаа нь үнэн. Нөгөө талаар өнөөдрийнпарламентад суудал бөглөж байгаа нөхөд бүгд бизнесмэнүүд. Ил далд бизнесийннөлөөгөөр улстөрд суудал бөглөж суугаа эрхмүүд. Үнэн хэрэгтээ мэргэжлийн болонмэргэшсэн хуульч Хууль тогтоох дээд байгууллагын танхимд хуруу дарам цөөн бий.Инженер, хуурамч дипломтой эмч, малын эмч гээд бусад нь компанийн эзэд.Хувьчлал нэрийн дор хулгай хийсэн гарууд сууж байхаар хэний ч дургүй хүрэх лбайх. Нөгөө талаар эд нар шиг байж яагаад болдоггүй юм гэх мөчид бодол ч төрдөгл байх. Гэхдээ тэд чинь дөрвөн аргын тоогоо бодчихдог, худлаа ч гэсэн хуулийндиплом авчихсан, нэг байгууллагын төсөв ойлгодог болчихсон нөхөд л дөө. Юуныөмнө нэг зоогийн газрын орлого зарлагыг бол даваад гарчихсан нөхөд гэдгийгойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: "Үндэсний мэдээ” сонин С.Ууганбаяр