Түрээсийн орон сууц хөтөлбөр хэнтийд хэрэгжиж эхний айлууд байрандаа орлоо

0

М.ХҮДЭРБААТАР: "ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР ХЭНТИЙД ХЭРЭГЖИЖ, ЭХНИЙ АЙЛУУД БАЙРАНДАА ОРСОН

 

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Хэнтий аймагт "Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан орон сууцанд залуу гэр бүл түрээсээр амьдарч эхэлсэн. Засгийн газраас гаргасан тогтоолыг энэ ажлыг үргэлжлэл гэж ойлгож болох уу?

 -Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хамгийн их тэмцсэн зүйлийн нэг нь агаарын бохирдол байсан. Өдөрт 1-2 цагийг утаанаасаа монголчууд хэрхэн салах вэ гэдэгт зарцуулсан уулзалтыг тогтмол хийдэг байсан. Тиймдээ ч "Нүүрс” хөтөлбөр, "Утаагүй зуух”, орон сууцжуулах уян хатан бодлогуудыг гаргаж, ажил болгосон. Өнөөдөр гадаа хүйтэрч гадаа 20-30 хэмийн хүйтэн болоход Улаанбаатарын утаа ямар хэмжээнд хүрч байна. Хотын захад байгаа хүүхдүүдийн уушги ямар байна. Ийм газар төрж байгаа хүүхдүүд яаж эрүүл байх юм бэ. 20 жилийн дараа монголын нийгмийг авч явах залуучууд бүгд эрүүл мэндийн доголдолтой болох нь тодорхой байна. "Утааг багасгана” гэж хүн бүр ярьдаг. Хамгийн оновчтой шийдэл нь орон сууц. Гэхдээ өнөөдөр гэр хороололд байгаа 180 мянган өрхийг богино хугацаанд бүгдийг орон сууцжуулахад хүнд. Орон сууцжуулах боломжийг олгох гэж Шинэчлэлийн Засгийн газраас 8 хувийн ипотекийн зээлийг санаачилсан. Гэсэн ч урьдчилгаа 30 хувиа төлөх боломжгүй байгаа олон гэр бүл байна. Бүгдийг нь орон сууцжуулахад багадаа 10 жил шаардлагатай. Богино хугацаандаа хийж болох шийдвэр бол түрээсийн орон сууц.  Барилга барьж, бизнесээ царцаасан компаниудад ч хэрэгтэй шийдэл нь энэ. Аль ч улс оронд байдаг бодлого. Энэ талаар ТОСК-ийн захирал А.Гантулгатай ярилцаж, ажил болгосон. Үүний эхлэлийг орон нутгаас Хэнтий аймгаасаа эхлүүлсэн юм. Энэ дашрамд иргэдээ, залуучуудаа ойлгож, ийм шийдвэр гаргахад дэмжсэн А.Гантулга захиралтай ТОСК-ын хамт олондоо баяралсанаа илэрхийлье.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт Хэнтийд хэр амжилттай хэрэгжиж байна вэ?   

 -Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хэнтий аймгийн Чингис хотод 10 гаруй, Бор-Өндөрт 14 айл орсон байгаа. Залуу гэр бүлүүдийн дунд эрэлт их байна. Залууст боломжийг нь бий болгож өгөх нь зүйтэй. Энэ мэт ийм арга хэмжээ авч л бид нэг талаас иргэдээ нөгөө талд барилгын салбарт дэм болно. Өргөн утгаараа агаарын бохирдлыг бууруулах өөр нэг арга хэрэгсэл.  

 -Байрандаа орсон Хэнтийн айлууд сард хэдэн төгрөг төлдөг юм бэ. Ирээдүйд худалдаж авах байрны мөнгөө түрээсний мөнгөө төлөнгөө, төлөлт хийгээд явж байна гэж ойлгож болох уу?

-Болно. Хэнтийн айлууд түрээсийн төлбөрт сардаа орон сууцны талбайн хэмжээ, өрөөний тооноос хамаарч 140000-180000 төгрөг төлдөг. Айлууд хэвийн төлөлтөө хийж байгаа. Түрээсээ төлөнгөө байртай болно гэдэг сайхан боломж. Засгийн газар нүдээ олсон шийдвэр гаргалаа.

-Ямар шалгуураар айлуудыг орон сууцанд оруулсан юм бэ?

-Эрхэлсэн ажилтай. Сар бүр төлөлтөө хийгээд амьжиргаагаа залгуулах боломжтой, орон сууцанд амьдрах хүсэлтэй залуусыг эхний ээлжид орон сууцанд оруулсан.

-"Түрээсийн орон сууц” хөтөлбөр цаашид улсын хэмжээнд Хэнтийн жишгээр хэрэгжээд явах хэр боломжтой гэж харж байна вэ?

-Боломжтой. Шийдлийн Засгийн газрын төвшинд зөв шийдлээ гаргалаа шүү дээ. Цаашид улсын хэмжээнд ажил болоод явна байх. 

Г.ТУУЛ


 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex