Арслан цолтой бөхчүүд : М.Лхагва
Монгол улсын арслан Маамын Лхагва
Завхан аймгийн Идэр сумын харьяат "Урт гарт” хэмээх М.Лхагва арслан 1907 онд төрсөн. М.Лхагва арслан нь Ардын төрийн наадамд 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэн мөн 1 удаа Их шөвөгт үлдэж байжээ. Тэрээр 1931 онд болсон Ардын Хувьсгалын 10 жилийн ойн баяр наадамд 1000 орчим бөх барилдахад Архангай аймгийн харьяат Х.Банзрагчаар 9 даваад 10 даваанд "Хурандаа” хэмээх Булган аймгийн харьяат М.Бэх-Очирт унаж үзүүрлэжулсын заан цол хүртсэн. 1932 онд 1000 орчим бөх барилдахад шөвгийн 4-т үлдээд Архангай аймгийн харьяат Д.Содномд унасан. 1933 онд 880 бөх барилдахад 10-н даваанд "Боохой” хэмээх Сэлэнгэ аймгийн харьяат Д.Данзан арслангаар 10 даван түрүүлж улсын арсланцол хүртсэн байна. 1934 онд 5, 1935 онд 6, 1936 онд 6 давсан. 1939 онд 512 бөх барилдахад шөвгийн 4-т Дорнод аймгийн харьяат "Гулзгай” хэмээх У.Дамчааг даваад 9 даваанд Булган аймгийн харьяат Б.Түвдэндоржид унаж үзүүрлэсэн. 1946, 1947, 1948, 1950 онуудад тус тус 6 давсан. Хамгийн сүүлд 1951 онд 44 настайдаа 5 давж байжээ. М.Лхагва арслан Ардын төрийн наадамд 1 удаа 10 даван түрүүлж, 1 удаа 9, 1 удаа 8 давж үзүүрлэсэн бол мөн 1 удаа Их шөвөгт шалгарч байсан. М.Лхагва арслангийн ах нь М.Намбар нь мөн Ардын төрийн наадамд 1932 онд 7 давж улсын заан цол хүртэж байсан. "Урт гарт” М.Лхагва арслан нь мөн тухайн үед их хэлмэгдүүлэлтэнд өртөж 1939-1946 онд шоронд хоригдож байжээ.
- 1933 онд 880 бөхөөс Д.Данзангаар 10 давж түрүүлэн арслан
- 1931 онд 1000 орчим бөхөөс 9 даваад М.Бэх-Очирт унаж үзүүрлэн заан
- 1939 онд 512 бөхөөс 8 даваад Б.Түвдэндоржид унаж үзүүрлэсэн
- 1932 онд 1000 орчим бөхөөс 8 даваад шөвгийн 4-т үлдсэн