З.Энхболдын бодлого ба МАХН-ыг засгаас хөөж гаргах "нүүдэл"

3

Хавар болж улс төрийн халуухан үйл явдлууд юу, юугүй эхлэх өдрүүд хоног хоногоор ойртсоор л байна. Энэ хавар бусдаасаа онцлогтой нь УИХ-ын ээлжит сонгууль болно. Тиймээс энэ хаврын улс төр ойрын гурван жилд үзэгдэж харагдаагүй бүхнээр дүүрэн байна гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Хамгийн эхний том дуулиан нь МАХН-ыг засгаас "хөөх" ч байж магадгүй юм.

 

   Үүний эхлэл болж улс төрийн намуудын нэгдэх эсэх асуудал энэ сонгуулийн гол тактик болж байх шиг байна. Гэвч бүгд наанаа нэгдэх дүр үзүүлж байгаа ч цаагуураа нэгнийгээ "намнах" ажиллагаа өрнүүлж явна. Уг ажиллагаа тэргүүлж, санаачилж байгаа нь АН-ынхан. Өөрөөр хэлбэл УИХ болон АН-ын дарга З.Энхболдын ирэх сонгуульд намаа тэргүүлж орох гол тактик нь энэ гэнэ. Тэд Засгаа авч үлдэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохироонд хүрч чадсан. Тэрхүү тохирооны гол хөзөр нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох байсан гэдэг. Гэвч эрх баригчид Н.Энхбаярыгаа даваан дээр гарсан даруйдаа хулхидчихсан. Хулхидах, хулхидахдаа АТГ-ыг ашиглаж "Ялтай" гэх "сэтэр" зүйлгээд хөөгөөд явуулчихлаа. Үүгээрээ тэд Н.Энхбаярыгаа муухай харагдуулаад л дууслаа. Мэдээж Н.Энхбаяр тэнэг хүн биш учраас АТГ-ын талаар АН-ынханд сануулахад "Энэ бол том тохироо. Бид аргална" гэж хэлсэн гэдэг.

 

   Үүнийх нь хариуд  олон ч удаа хууртсан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан засгаас гарч Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрыг бужигнуулахаар нам дотроо ярилцаж эхэлжээ. Учир нь М.Энхсайханы МҮАН ирэх сонгуульд АН-ын "нөмөрт" оролцож магадгүй байгаа. АН-аас тийм хүсэлтийг тавьсан. Одоо М.Энхсайхан бодож байгаа. Харин М.Энхсайхан гэдэг хүн АН-аас хөөгдөж гарсан цаг саяхан тул одоо эргэж очвол амжилт олохгүй нь тодорхой. Харин ч "хатавчинд" сууж, айлын "тогооо" өнгийсөөр дөрвөн жилийн барна. М.Энхсайхан ч үүнийгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс асуудлыг хөндлөнгөөс ажиглаж яваа. Нөгөө талд З.Энхболд жижиг намуудыг үгүй хийх, тэднийг сонгуульд аль болох суудал авахуулахгүй байх гэсэн бодлогоо хэрэгжүүлэхээр зэхэж сууна. Гэвч тэдэнтэй нэгдэх нам тун цөөн. Ихэнх нь эрт ирэх дарамтнаас бултаж гэмгүй царай гараж байгаа.

 

   Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан эдгээр үйл явцыг битүүхэндээ таамагласан учир түрүүлж хөдөлж МАХН-ын гурван гишүүнийг Засгийн газраас гаргах асуудлыг хөндөх талаар ярилцаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл МАХН-ыг засгаас гарлаа гэж шоудахаас нь өмнө асуудлыг шийдвэрлэж "гал"-ыг намжааж буй хэрэг л дээ. Дээр хэлсэнчлэн З.Энхболдын намаа хөтөлж сонгуульд оролцох гол тактик нь жижиг намуудыг АН-тай нэгтгэх. Мөн МАХН гэх зэргийн гуравдугаар шатлалын намуудыг бүр мөсөн үгүй хийх юм. МАХН-ынхан хэдийгээр МАН-тай нэгдэх тухай яриаг гаргаж буй ч харамсалтай нь төдийлөн тэдний хүссэнээр болохгүй байгаа. МАН-тай хамт "төрсөн өдрөө" тэмдэглэхээс цааш гавьсангүй. Товчоор хэлбэл тохироонд хүрч чадсангүй. Үүний зэрэгцээ эвсэл задрах нь цаг хугацааны л асуудал болж хувирлаа. МАХН-ынхан МҮАН-д ойрын өдрүүдэд тун дургүй байгаа. Тиймээс л УИХ-ын дарга эвсэл задарч асуудал бужигнахаас өмнө асуудалд эрт цэг тавихаар МАХН-ын гурван сайдыг засгаас гаргах асуудлыг хөндөж эхэлжээ.

 

      Энэ сонгуулийн дараагаар дахин МАНАН байгуулагдах магадлал тун өндөр байгаа. Тиймээс хоёр намын удирдлагууд дээд түвшиндээ асуудлаа ерөнхийдөө ярилцсан гэх. Ямартаа ч АН-ынхан жижиг намуудад аль болох суудал алдахгүй байхаар хичээж байна. Тэдэнд хамгийн их гай болох нь мэдээж Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН юм. Үүнээс хамгаалахын тулд З.Энхболдод МАХН-ын хүчийг сорж байгаад хүчгүйдүүлээд сонгуульд оролцуулж унагах болон байдал эвгүйтвэл намыг нь татан буулгаад, Н.Энхбаярыг шоронд хийх гэсэн хоёр арга л байгаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн турш Н.Энхбаяртай эвсэх гээд, нэгдэх гээд, найрамдах гээд үнэндээ чадахгүй гэдгээ ухаарсан. Тиймээс түүнийг аль болох улс төрөөс хол байлгах нь зүйтэй гэж ярилцсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саяхан АТГ-аас Н.Энхбаярыг дуудсан цагт ирэхгүй бол баривчлах арга хэмжээ авна гэдгийг сануулсан гэнэ. Түүнийг намын байр болон Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотойгоор дахин шалгаж эхэлсэн бололтой. Ер нь МАХН-ыг татан буулгаж чадвал хэн ч яаж ч чадахгүй. МАН-ынхан хүртэл юу ч хэлэхгүй нь тодорхой. Харин эрх баригчдын зүгээс хоёр намыг дотор нь хагаралдуулахын тулд бага зэрэг яс хаяж болох юм.

 

    Хэрвээ хуулийн асуудал гарахад Цэц болон Дээд шүүх эрх баригчдын гарт байгаа. Сая ҮХЦ-ын дарга Ж.Амарсанааг яаран огцруулсан нь З.Энхболд өөрийгөө хамгаалахын тулд биш харин ирэх сонгуульдаа бэлдэж байсан хэрэг. МАХН-ыг татан буулгах асуудлыг үүнээс өөрөөр буюу хуулийн тайлбараар ч хамгаалаад гарах боломжтой. Учир нь улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэж заасан байдаг. Нарийн ярьвал 2012 оны сонгуулийн өмнө АН-ынхан бодлогоор МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт өмчлүүлсэн юм. Ингэж байж тэд МАН-ын саналыг хуваалгаж өөрсдөө олонх болж чадсан. Тэгвэл энэ сонгуулиар МАХН тэдэнд гай болох учир МАХН гэх нэрийг хуулийн дагуу устгах боломжтой. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ба хэрэв хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянаж Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох боломж бий болгосон үзэл санаа юм. Тиймээс "2012 онд алдаатай шийдвэр гаргажээ, Одоо МАХН-ыг татан буулгана" гэх асуудал яригдахыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүслээ.

 

     Ингээд хуулийн салбарыг өөрийн гартаа базсан тэд үлдсэн хугацаанд сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хотын мандатыг нэмчихвэл З.Энхболд даргын сонгуульд оролцох "мастер" төлөвлөгөө жинхэнэ утгаараа амжилт олж магадгүй. Мэдээж хотод квот нэмбэл АН-д л ашигтай. Яг үнэнийг хэлэхэд хотын дарга ЭБат-Үүлийн нэр хүнд хотдоо тун давгүй яваа. Дээрээс нь сонгуульд хамгийн чухал хэрэгтэй бүтэц бүрэлдэхүүн, систем нь бүгд АН-ын хүмүүсээр дүүрсэн Улаанбаатар гэх том тойрог МАН болон бусад намуудыг угтана. Тиймээс хотод ялалт байгуулна гэдэг АН-аас бусад намынханд мөрөөдөл л зүйл болов уу.

 Тэд төвлөгөөний дагуу явж чадвал МАХН-ыг үгүй хийж, сонгуулийн дараа МАНАН байгуулна. Одоо харин АН-ынхан Шонхор болон Алтангадас гэдэг хоёр фракцийн хэн нь ирэх сонгуулийн дараа эрх мэдлийг гартаа барьж үлдэх вэ гэдгээ дотооддоо л шийдэх үлдлээ.

 

Г.Лхагваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex