Мэргэжлийн эмчийн зөвлөгөө:Улаан бурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол Улсын хэмжээнд 290 бүртгэгдсэнээс 93 тохиолдол батлагдсан бөгөөд нийслэлд 81 тохиолдол бүртгэгсэн. Иймд Улаан бурхан өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.

