Өнгөрсөн онд Г.Батхүү 5.7 тэрбум, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 18 саяыг олжээ

1

deea9967522d3c8b17fd6b83f98713e3fe52182f14

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсны сайтдаа нийтэлжээ. Эндээс  төрийн тэргүүнээс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч болон УИХ-аас томилдог бүх өндөр албан тушаалтнууд, мөн агентлагийн дарга нар, аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга  нар өнгөрсөн онд хэдий хэмжээний хөрөнгө, орлого олж вэ гэдгийг мэдэх боломжтой. Бид зарим өндөр албан тушаалтны 2015 оны хөрөнгө, орлогыг өмнөх онтой харьцуулж үзсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2014 онд 80 сая 309 мянган төгрөгийн орлого олжээ. Харин түүний гэр бүлийн гишүүдийн орлого 10 сая 500 мянган төгрөг байсан байна. Тэгвэл 2015 онд Ерөнхийлөгч 88 сая 233 мянган төгрөг, гэр бүлийн гишүүд нь 12 сая 320 мянган төгрөгийн орлого тус тус олжээ. Эндээс харахад төрийн тэргүүний орлого өмнөх жилээс нэмэгдсэн байна. Ерөнхийлөгчийн нийт хадгаламжийн хэмжээ ч өнгөрсөн онд өмнөхөөс нэмэгдсэнийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Тухайлбал Ерөнхийлөгч 2014 онд 25 сая 395 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2015 онд 57 сая 454 мянган төгрөг болж хоёр дахин өсчээ.

УИХ-ын дарга З.Энхболдын хөрөнгө, орлого ч өнгөрсөн онд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүний өөрийн орлого 2014 онд 45 сая 816 мянга, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 26 сая 750 мянга байсан бол 2015 онд өөрийнх нь орлого 48 сая 816 мянга болж өссөн бөгөөд харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 24 сая 490 мянга болж хоёр сая орчим төгрөгөөр буурчээ. УИХ-ын даргын банкин дахь хадгаламжийн хэмжээ 22 сая 852 мянган төгрөг байснаа 34 сая 498 мянга болж нэмэгдсэн аж.Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад мал таван төрлөөрөө өснө гэдэг шиг хөрөнгө, орлого, хадгаламж аль аль нь өсч нэмэгдсэн байна. Засгийн газрын тэргүүн 2014 онд 21 сая 641 мянган төгрөгийн орлоготой ажиллаж, гэр бүлийнх нь гишүүд 140 сая 480 мянган төгрөг  олж байжээ. Энэ бол үндсэндээ Ерөнхий сайдаар томилогдоогүй сул гишүүн байх үеийнх нь орлого юм. Тэгвэл 2015 онд Ерөнхий сайдын өөрийнх нь орлого 33 сая 401 мянган төгрөг болж 12 саяар, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 183 сая болж 43 сая төгрөгөөр нэмэгджээ. Ерөнхий сайдын хадгаламж 2015 онд 166 сая болсон нь өмнөх оныхоос 45 саяар нэмэгдсэн үзүүлэлт.

Улс оронд санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрсэн 2015 он төрийн гурван өндөрлөг гэгддэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хувьд ашиг орлого нь нэмэгдсэн жил байжээ. Харин УИХ-ын дэд дарга нарын хувьд өөр байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж 2015 онд 35 сая 151 мянган төгрөгийн орлого олсон нь өмнөх оныхоос дөнгөж хоёр сая 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүний гэр бүлийн гишүүдийн орлого 2014 онд 118 сая байсан бол 2015 онд таван сая болж огцом буурчээ. Хадгаламжийн хувьд ч гэсэн Р.Гончигдорж гишүүн 2015 онд нэлээд алдагдалд оржээ. Түүний хадгаламж нэг жилийн дотор 70 орчим саяар буурч 165 сая 844 мянга болсон байна.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Цог 2014 онд 21 сая 343 мянган төгрөгийн орлого олсон бол гэр бүлийн гишүүд нь 32 сая 600 мянган төгрөгийн орлоготой байжээ. Харин тэрээр 2015 онд 18 сая 198 мянга, гэр бүлийн гишүүд нь 28 сая 150 мянган төгрөгийн орлого олж өмнөх оныхоос орлого нь буурчээ. УИХ-ын дэд дарга М.Энхболдын орлого өнгөрсөн онд нэг 1.5 сая орчмоор буурч 39 сая 573 мянган төгрөг болсон бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 7.9 саяар нэмэгдэж 32 сая 638 мянган төгрөг болсон байна.  Түүнчлэн хадгаламж нь 33 саяар нэмэгдэн 336 сая 300 мянга болжээ.

УИХ-ын гишүүн Н.Алтан­хуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2014 онд 119 сая 750 мянган төгрөгийн орлого олж байсан бол 2015 онд уг орлогоо бараг хоёр дахин нэмэгдүүлсэн нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдана. Тэрээр өнгөрсөн жил 232 сая 742  мянган төгрөгийн ашиг орлого олсон байна. Харин түүний гэр бүлийн гишүүдийн орлого өмнөх оноос 84 саяар бууран 276 сая болжээ. Хэдий тийм ч нийлбэр дүнгээрээ Н.Алтанхуяг гишүүний гэр бүлийн нийт орлого нэмэх дүнтэй гарч байна. Харин түүний банкин дахь хадгаламж 131 саяас 34.6 сая төгрөг болж буурсан байна.

УИХ-ын гишүүдээс 2015 онд Г.Батхүү гишүүн хамгийн их орлого олжээ. Үүний эсрэгээр УИХ-ын дэд дарга Л.Цог хамгийн бага буюу 18.1 сая төгрөгийн орлого олсон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 18.9 сая төгрөг олсон нь УИХ-ын хамгийн бага орлоготой гишүүний нэгд тооцогдож байгаа юм.

Г.Сонинбаяр

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex