Шашин бол ард олны хар тамхи

784

Шашин бол ард олны хар тамхи Монгол хүний шашиныг ойлгож ирсэн тэр ойлголт дэндүү бүдүүлэг. Бүдүүлэг гэдгийн шалтгаан бол Монгол хүн жинхэнэ шашинтай танилцаж чадаагүй тэр түүхийн хар мөр. Түвд болон Монгол хоёрын хэл яриа болон өмссөн зүүсэн хээ угалз идэж уух яагаад адилхан бэ гэхээр шашин нэртэй ламын мухар сүсэгээр холбоотой. Ерөөсөө байлдаанч малчин ардуудыг номхотгож айдас аймшигаар дүүрэн аймхай болгож чадсан явдал бол өөр чадварлаг ардуудын амжилт бололтой.

Монгол хүний нийтлэг хамтардаг чанарыг устгаж зөвхөн өөрөө өөртэйгээ ганцаардан үлдэх тэр сүсэглэлийг тарааж чадсан явдал бол Монгол хүнийг зуун зуун жилийн хоцрогдол, мухардал, төөрөгдөлд оруулсан. Хэдийгээр социализмын үед Монгол хүнийг зөвхөн ойр орчимын хамаатан эсвэл нутгийн хүнээсээ цааш харийн хүнтэй танилцаж чаддаг болгож нутгархадаг бөглүү зангаас салгаж хамтач нийтэч зан төрхөд сургаж чадсан хэдий ч ардчилалын гэх жилүүдэд буцаад бөглүү нутгийн зөвлөл гэх эртний доод түвшиндээ буцаж очсон. Тиймээс Монгол хүн танихгүй хүнтэй уулзахаараа дандаа хаана төрсөн бэ гэж асууцгаана.

Нэг их дэлхийн мэдлэг боловсролтой ойртож чадалгүй мал дагаж Хятад бараа сонирхож Орос буу зэвсэг эзэмших дуртай Монгол хүний ертөнцийг харах тэр харц харанхуйгаар дүүрч тайлбарласан тайлбарууд бас урагшаа дэвшүүлэх биш харин айлгаж урам зориг хугалсан байдаг тул нэг ёсондоо шүтлэг бишрэлд дарагдаж ирсэн. Физик математикаас авахуулаад философи социолог хүртэл хүний ёсны амьдрал хөгжихөд хэрэгтэй тэр танин мэдэхүй Монгол хүний хувьд хэзээ ч ирэшгүй хэвээр үлдэж дөнгөж л социализмын үед хагас хугас орж ирсэн.

Хэт мухар сүсэгт автагдсан энэ Монгол хүн мэдлэгт нэгэнт харийн болж хоцрогдсон тул түүх, уран зохиол, яруу найраг гэх мэт танин мэдэхүйгээс хол олон зуун жилийн ганцаардалаа ганьсан илэрхийлсэн сонгодог биш гэхдээ сонин хачин хэллэгээр хөөцөлдөж түүнийгээ уянгын халил эсвэл найраг найруулал гэж тайлбарлах болжээ. Нэгэнт түүхийн олигтой өнгөрсөн бүтээлүүд байхгүй тул түүхэн роман гэж хүртэл үнэн худал зүйл бичиж өөрсдийгөө сэхээтэн эсвэл соён гэгээрүүлэгч гэж магтуулж цол шагналаар булуулсан харагддаг. Өнөөдөр ч бас энгэрээ медалаар дүүргэсэн сургуулийн сурагчид хүртэл нуруундаа хүртэл медал яралзуулж өвөө нараа дууриадаг болжээ. Хүүхэд хүүхэд биш болждээ.

Гаднаас орж ирэх үе үеийн шашинуудын оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байсан өнгөрсөн үеийн яриа домогууд бий. Эцэстээ Түвдийн ламын урсгал буюу ламаизм орж ирж Монгол хүнийг олон зуун жил дарласан. Дарлах ч гэждээ тэртэй тэргүй хаан нэртэй хөвгүүдэд дарлуулж олон зуун жил болсон хүмүүс одоо дарладаг эзнээ сольсон шүү дээ. Түүнийгээ хувь заяа эсвэл хувь тавилан гэж ойлгодог. Өнөөдөр цаанаасаа зурсан зураг гэж бүр орчин үеэс бүрэн тасарчээ.

Өнөөдөр төрийн хэмжээнд бас нийгмийн бүхий л хэсэгт шашин гэдэг зүйлийг олигтой чиглүүлж сэнхэрүүлсэн бишдээ. Аймхай хүмүүс сүсэг бишрэл ихтэй гэдэгтэй адил улстөрийн хүрээнд ажилладаг хүмүүс зориуд хөдөөгүүр сүм дуган босгож айдас тарааж хүмүүсийг мухар сүсэгтэй болгож явах өнөө маргаашдаа ашиг өгдөг биздээ. Хөдөө гэлтгүй их дээд сургуулийг төгсөөд диплом авлаа гэсэн залуу үе хүртэл айдасаар дүүрэн тул мэдлэг боловсрол хүлээн авах чадваргүй болтолоо айж уншсан номондоо шамдан суралцаж чадахгүй харин ламын заавар авсан ээжээсээ айж ээжтэйгээ л асуудал үүсгэх жишээтэй. Ээжүүд мухар сүсэгтэж айдсандаа хорогдсон энэ нөхцөл байдал хэдэн зуун жилийн өмнөхөөрөө. Овог яриад л овгийн нийгэм буцаад болцгоождээ. Бөө яривал бүр ч замбараагаа алдана. Дундад зуун битгий хэл эртний Хүннү Сүннү гээд дэндүү бүдүүлэг балар эртний үе рүү очих энэ нийгэм ядаж 20-р зууны түвшиндээ үлдвэл хожим 21-р зууныг ойлгох тэр цаг ирнэ биздээ.

Түвдийн ламаизм яагаад шашин гэхэд хэцүү вэ гэхээр Түвдүүд Энэтхэгийн буддизмыг олигтой иж бүрнээр авч чадаагүй. Үүний шалтгаан бол бас Монголчуудтай адилхан орчуулгын төөрөгдөлд оржээ. Өнөөдөр лам Түвд хэлтэй харин сүсэгтэнүүд юу ч ойлгохгүй манарч буй явдал бол Түвдүүдийн зорилго биздээ. Ингээд төөрөгдөл битгий хэл бүр ялагдал болсон хэвээр. Шашин нэртэй дүрээ хувиргасан ламаизм буюу ламын урсгал бол орчин үеийн хэллэгээр "new religious movement (NRM)” гэмээр хүчтэй орж ирсэн. Олон зуун жил Чингисээс хойш оргож дүрвэсэн нүүж суухаас өөр хувь заяагүй нүүх ёстой нүүдэлчин энэ Монгол гэсэн нэртэй Ази тал руугаа ард түмнийг ламын сүм хийдүүд мухар сүсэгтүүлэн эзэмдсэн. Ингээд л өөр сонин зүйлгүй. Тэнгэр бөө гэх мэт үлгэр домогоос нэг их хол гарахгүй ард олныг Түвдийн ламаизм хүч түрэмгийлэн тархи угаасан даа. Нэгэнт Манжийн төрийн ноёрхолд орсон ерөөсөө төр улсын тухай ойлголтгүй танин мэдэхүй бичиг үсгээс хэтэрхий алс энэ Монгол ардууд сүсэг бишрэлд үнэмшиж тэнд бас асуултынхаа хариултыг авдаг байсан гэж болохоор. Ардуудын буруу биш харин хаад ноёд баячуудад л ашигтай шүү дээ.

Марксын бичсэн номоос иш татсан "Religion is the opium of the people” гэсэн ойлголт бол Марксын хэлсэнээр шашин зөвхөн хүнийг хар тамхи мэт ухаан хордуулж буй биш харин ард олон шашиныг хар тамхи мэт хэрэглэж жаахан ч гэсэн амьдралын дарамтуудаас холдохыг хэлсэн. Маркс яагаад хар тамхи буюу мэргэжлийн нэрээр опиум гэсэн бэ гэхээр опиум хүний ухааныг балартуулж мэдээ алдуулж мэдрэмжийг үймүүлдэг. Өнөөдөр ч морфиумыг опиумаас гарган авч өвчин намдаахад зориулан хэрэглэдэг. Марксын хэлсэнээр төр улс хүчтэй биш бол ард түмэн төрөөс хөндийрч шашин луу хуйлардаг. Тэд шашинд л очиж хар тамхи хэрэглэсэн мэт болж төрийг зовлонгийнхоо шалтгаан биш төөрсөн төөрөгөө шалтгаан болгож түүндээ мансуурч манаран суудаг.

Өнөөдөр Монгол яг л энд бичиж буй шашин биш мухар сүсгийн урсгал болон шашинжсан буюу мухар сүсэгтсэн улстөрийн систем хоёрын дунд орших оршил гэмээр. Энэ оршихуй хүн шиг байхыг боломжгүйтүүлжээ. Хүн байх гэдэг бол хуманизмын том онол хэдий ч хүмүүнлэг орж ирээгүй тул их дээд сургуулиуд болон Шинжлэх ухааны Академи гэх мэт байгууллагууд мухар сүсгийн эсрэг тэмцэж чадалгүй харин тэдний тоглоомын хүүхэлдэй болцгоожээ. Ингээд хүн болоогүй хүүхэлдэй нийгэм өнөөдөр Улаанбаатар хотод ноёлох шивдээ.

Хүүхэлдэй нийгэм сонго гэсэн намыг сонгоно, хүүхэлдэй нийгэм унш гэсэн намтар түүхийн ном уншина, хүүхэлдэй нийгэм шагнал цолонд дуртай, хүүхэлдэй нийгэм сонс гэсэн зохиолын дуу сонсоно, хүүхэлдэй нийгэм унш гэсэн хоосон шүлэг яруу найраг амандаа үглэнэ, хүүхэлдэй нийгэм бодохгүй, хүүхэлдэй нийгэм хэлэхгүй. Хүүхэлдэй нийгэм эсэргүүцэхгүй, хүүхэлдэй нийгэм эргэлзэхгүй, хүүхэлдэй нийгэм онолгүй, хүүхэлдэй нийгэм сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүүхэлдэй нийгэм ухамсараас алсад оршино. Хүүхэлдэй болсон тул есөн жорын шашин нэртэй мухар сүсгийн сүм хийдүүдээр тэнүүчлэн явж юунд ч хамаагүй үнэмшиж хэний ч тоглоом болоход бэлэн байна шүү дээ. Зарим сүм хийдүүд гэмт хэрэгийн шинжтэй залуу үеийг хүчээр татан мухар сүсэгтүүлж хэрвээ сүм хийдээс гарах гэвэл айлган сүрдүүлж яг л сүм хийдийн колончлол мэт болжээ.

Монголчуудын төр өнөөдөр шашины асуудалыг нэг тийш шийдэх хугацаа болжээ. Төрийг шашинаас тусгаарлаж шашинаас хамааралгүй болгох тухай онол бол лаицизм гэсэн онол байдаг. Энэ бол Үндсэн хуулиндаа төр шашинаас хамааралгүй тусгаар гэж зааж өгөх. Англиар "Laicism is the absence of religious involvement in government affairs as well as absence of government involvement in religious affairs.” гэсэн ойлголт ялангуяа их дээд сургуулиудад хичээл маягаар заагдах хэрэгтэй болжээ. Үндсэн хуулиас авахуулаад боловсролын систем хүртэлх нийгмийн нөлөө ихтэй салбаруудад шашинаас тусгаарлаж мухар сүсгээс ангижрахад цэвэр ухамсар гэсэн онол хэрэгтэй болжээ. Монгол төр Монгол нийгэм Монгол хүн цэвэр ухамсартай танилцах тэр түүхэн цаг үе ирсэнийг бас ухамсарлах хэрэгтэй. Үүнд саад болж буй нэг том алдаа бол далд ухамсар гэсэн дэндүү болхи дасал болсон ойлголт. Дассан олон даслуудаас ангижирч өөрчлөгдөх тэр цаг үе Монгол төрийг юм хийгээчээ гэсэн шаардлага тавих мэт.

Цэвэр ухамсар гэсэн ойлголт танин мэдэхүйн дээд хэмжээнд яригддаг ертөнцийг хараад ингэж ойлгоорой гэсэн зөв харцын тухай ойлголт. Энэ ойлголтыг нэгэнт философи орж ирээгүй өнөөдөрийн нийгэм буруу бас алдаатай тайлбарлах биш бүр худлаа тайлбарладаг болжээ. Философийн гэж гадуур нэрлээд буй шал худлаа шүү. Уншаад хэн ч ойлгох боломжгүй тул унших ч хэрэггүй. Социализмын үед хумсын чинээ багаахан орж ирсэн философийн алдаатай ойлголтуудаа засаж залруулж чадалгүй худлаа руу шилжжээ. Ертөнцийг үзэх үзэл, үзэл баримтлал, үзэл санаа гээд дэлхий дээр хаана ч байхгүй Ренчин Дамдинсүрэн нарын үеийн хүн төрөлхтөний танин мэдэхүйгээс хол энэ ойлголтуудыг Монгол хэлний тайлбар толь бичигээс хасах ёстой. Нэгэнт өнөөдөр мухар сүсэгт дэндүү дарагдсан танин мэдэхүйгээс хол ард түмэнд хөөрхий социализмын үеийн ганц хоёр жоохон мэдлэгтэй хүмүүс их л том мэт тусдаг бололтой. Өнгөрсөндөө хорогдохын шалтгаан бол ирээдүйг харж чадахгүй ирээдүйгээс айсан мухардал.

Өнгөрдөггүй өнгөрсөн гэдэг ямар ч их гай тарина вэ дээ. Ухамсар ирээгүйгийн гай. Ухамсаргүй эцэг өвгөдийн лай. Ямар ч шавь багшийгаа давах ёстой. Тэгж байж л улс орон хөгжинө. Гэтэл Монгол хүн багшийгаа давж болохгүй үргэлж шүтээстэй. Багшийгаа магтсаар дуулсаар уйлсаар. Багш ч бас олигтой мэдлэг боловсрол өгөөгүй хойно баригдаж илчлэгдэхээсээ ичиж шавийгаа дарж барьж сүүдэртээ байлгах гэж чангаана. Яаж улс орон хөгжих вэ дээ. Сэтгүүлч хүн хэзээ ч улстөрд орж болохгүй гэдэгтэй адил багш хүн хэзээ ч шавьтай байж болохгүй. Лам нар шавьтай болохоос ардын багш шавьтай биш. Яагаад гэвэл лам догма заана харин багш танин мэдэхүй заана. Танин мэдэхүй үргэлж хөгжиж дэвших тул сурагч багшаасаа илүү мэдлэгтэй болно. Ингэж л хөгжил явагдана.

Танин мэдэхүйд тулгуурлаагүй түүхч, боловсролгүй зохиолч, мэдлэггүй хэлнийхэн, мухар сүсэгтэй урлагийнхан гээд энэ нийгэмд гайтай бүхэл бүтэн салбар системүүд байна шүү дээ. Тэр хүмүүс их дээд сургуулиудаар дүүрэн. Тэд өөрсдийгөө жинхэлсэн багш гэж өргөмжлөнө. Бас л мухар сүсэг.

Танин мэдэхүйгээс хэтэрхий хол түүхэн романаас авахуулаад яруу найраг хүртэл бүгд хүний бодолд нэмэр өгөхгүй. Юу ч бодуулахгүй шүү дээ. Нэг үгээр хэлэхэд бодол хомсдуулна. Бодож чадахын тулд мэдлэг боловсрол хэрэгтэй. Бодож чадахгүй бол ёстой л боол болно. Гэхдээ гадны боол биш дотны боол. Худлаа ном бичиж орхисон хүмүүсийн боол. Худлаа номуудыг заадаг их дээд сургуулиудын төлбөр төлдөг боол болно. Мухар сүсэгтэй ламын шаардсан мөнгийг төлдөг боол болно. Ламд хууртсан ээж аавынхаа боол болно. Боол гэж хэнийг хэлэх вэ гэхээр мөнгө хүлээсэн өөрөө биеэ даагаад өөрийнхөө хүсэл зорилгын төлөө явах боломжгүй баригдсан хоригдсон хянагдсан хүмүүсийг хэлнэ.

Шашин гэсэн энэ ойлголт тэртэй тэргүй олон зуун жилийн ээдрээтэй түүхтэй. Шашны дайнууд олон зуун жил олон мянган хүний амийг хөнөөсөн. Чингис болон түүнээс хойших хаадууд ихэнхдээ Арабын болон Европын орнуудын шашины дайнуудын золиос болж тэдэнд олон жил ашиглуулсан. Загалмайтны дайн бас л хөөрхий эд бараа алт мөнгө цол шагнал хэргэм зэрэгт дуртай Азийн Монгол нэртэй Татар хочтой ардуудыг их л ашигласандаа. Энэ Монгол ардууд олон зуун жил зугатааж дэлхийгээр хэрэн тэнэсэн болохоор түүнийгээ л нүүдэлчин гэж аятайхан булзайруулдаг. Тулгат төр гэх мэт ойлголтууд өнөөдөр ярьж төртэй байсан мэтээр ойлгуулах гэж хичээдэг ч гэсэн үнэндээ бол төр байгуулаад ард иргэдээ бичиг үсэгтэй болгоод их дээд сургуулиуд санхүүжүүлээд Монгол гэсэн шинэ орон үүсгэж чадсан тийм хаадуудын төр алга даа. Хаад нэртэй олон арван тэр эрчүүд бараг хөвгүүд л байдаг шүү дээ. Тэдний ойр хавийн хүмүүс эхнэр хүүхэд энэ тэр хүмүүс магад бичиг үсэг сурсан болохоор дэлхийн түүхийн гадна үлдсэн ард олондоо их л мундаг харагддаг байсан биз.

Чи өөрөө юм сурч боловсорч ухамсартай болоо ч гэхээр эх түүх яриад л, үндэсний соёл заншил яриад л өнгөрсөндөө л хорогдоод байх жишээтэй. Урагшаа харж байгаа үйлдэл алга. Залхуу хүмүүс л өнгөрсөндөө бэлэн зэлэн хоолны найруулга хайдаг байх. Гэтэл өнгөрсөнд юу ч байхгүй шүү дээ. Өнгөрсөн дэндүү бүдүүлэг дэндүү хоосон шүү дээ. Өвөг дээдэс гэж хэний хэн гэдэг өвөөгийн тухай ярина вэ?

Шашинтай ард түмэнд шашин хар тамхи болж бага ч гэсэн өрөвдөлт амьдралаас мансууруулж мэдээ алдуулж тайвшруулдаг бол Монгол хүний хар тамхи бага ч гэсэн үүх түүх ярьж мансуурах гэж нэрлэмээр. Монгол хүн ирээдүйг төсөөлөх чадвараа алдаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээс татгалзаж баярлаж наадаж тэнүүчлэх дуртай болсон тул цаг хугацааг алджээ. Нэгэнт цаг хугацааны мэдрэмжгүй болсон тул 80 жилийн өмнөхийг 800 жилийн өмнөхтэй сийхгүй хольж хутгана. Балар түүх, эртний түүх, дундад зууны түүх, шинэ цагийн түүх, нэн шинэ түүх гээд олон түүх байх ёстой атал түүх гээд цаг хугацааг хольж хутгана. Цаг хугацааны мэдрэмж алдах гэдэг өчигдөр өнөөдөр маргаашийн тухай ямар ч ойлголтгүй болохыг хэлнэ.

Өнөөдөр Монгол хүний хар тамхи бол өнгөрсөн цаг болсон гэмээр. Өөрөөр хэлбэл Монгол хүний хар тамхи бол түүх. Харин шашины хувьд бол улстөрчидөөс авахуулаад гадаадынхан шашиныг гартаа авч тархи угаах хэрэгсэл болгох гэж зүтгэнэ…

С.Молор-Эрдэнэ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

784 сэтгэгдэл
:

Шашин бол ард олны хар тамхи » Tonshuul.mn
cheap christian louboutin pumps http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Шашин бол ард олны хар тамхи » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex