З.Энхболд Л.Наранбаатар нарын зөрчил хаана хүрэх вэ

0

Төрийн ордны их танхимаас хонгил руу чирэгдэж, гартаа гавтай ачигдсан анхны хүн нь Л.Наранбаатар. Тэрбээр Монголын эдийн засгийн форумын хаалтын үеэр үг хэлж байсан намын даргынхаа өөдөөс оймс шидэж, "З.Энхболдоо чи, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, эдийн засгийн алуурчин" хэмээн цоллож дөнгөсөн нэгэн. Гэвч тэрбээр үүнийхээ шанд намаасаа хөөгдөж,  З.Энхболдын "зуултанд” орсон билээ.

Энэ талаар АН-ын дарга З.Энхболд "Л.Наранбаатар мэтийн нөхдүүдийг намаас хөөсөн, дахиж хаалгаараа шагайлгахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл өст хүн өлийн даваан дээр гэгчээр"оймсдуулсан” З.Энхболд энэ удаагийн сонгуульд "оймсдсон” Л.Наранбаатартайгаа нэг тойрогт хүч үзэх бололтой.

 

Дарханы АН-ын даргын албыг нэр төртэй, чамгүй хашиж байсан гэгдэх Л.Наранбаатар нь 2016 оны сонгуульд АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвших тухай яригдаж байсан ч намын даргаа "оймсдсоноос” болж энэ төлөвлөгөө нь замхарсан байна.

 

Гэвч тэрбээр оймсны асуудлаас болж, улс төрөөс арчигдахыг хүсээгүй бололтой. Тиймээс чЛ.Наранбаатар З.Энхболдтой нэгийгээ үзэж,  Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээр болжээ. Энэ талаар тэрбээр "Би З.Энхболдыг 2016 оны сонгуульд хаана нэр дэвшинэ тэр газарт нь өрсөлдөх болно” хэмээн мэдэгдсэн байна.  

 

З.Энхболдыг намынхаа мянга мянга гишүүдийн байр суурь, хандлагыг үл тоомсорлож, зөвхөн өөрийн эрх ашгийг урьтал болгон, өөрийнх нь эсрэг хөдөлсөн хүн олгоныг шазууртаа зууж, замаасаа зайлуулдаг зантай нь Л.Наранбаатарыг намаасаа хөөсөн үйл явдал батлан харууллаа хэмээн гишүүд дэмжигчид нь шогширч суугаа юм.

 

Энэ нь ч иргэдийн дэмжлэгийг хүлээж байгаа сурагтай. Учир нь улс төрчдийн цүнхийг барьж, оймсонд нь хавчуулагдан УИХ-д орж ирэхгүй гэсэн түүний хүслийг иргэд талархан хүлээж авч байгаа аж.

 

Ер нь Л.Наранбаатар зөвхөн оймс шидсэнийхээ төлөө ч бус намынхаа, намын даргынхаа болж бүтэхгүйг шүүмжилсэнийхээ төлөө хөөгдсөн гэдэг.  Харин АН-ын дарга З.Энхболд намынхаа мянга, мянган гишүүдийн үзэл бодол, байр суурийг үл тоомсорлон зөвхөн өөрийн эрх ашгийг урьтал болгож шүүжилсэн хүн бүрийг шазууртаа зуун замаасаа зайлуулдаг зантайг нь АН-ын гишүүд дэмжигчид шүүмжилж байгаа сурагтай.

 

З.Энхболд ард түмний саналаар Дарханы АН-ын даргаар сонгогдсон Л.Наранбаатарыг үл тоомсорлон,"өөрийн хүн” гэгдэх Н.Мөнхдашийг батламжилсанаас  тэдний зөрчил эхэлсэн байна. Гэвч энэ нь даамжирсаар оймсны зодоон болж нэгийгээ хөөх дээрээ хүрчээ.

 

Харин "Оймс" Л.Наранбаатар нэгэнтээ "Би уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Миний хувьд улс төрийг сонгосон шалтгаан нь өөрийн мэргэжлээрээ улс орондоо, салбартаа бодлогын том өөрчлөлтүүд хийж, үр дүнг нь үзэх амбиц. Ер нь залуус зорилготой, амбицтай байх хэрэгтэйБи зорилгодоо хүрэхийн тулд олон сорилттой тулгарна гэдгээ мэдэж, ухамсарлаж бас амсаж явна.Дарханы АН-ыг шинэчлэх энэ тэмцэл бол сандал, суудлын төлөөх тэмцэл огт биш” хэмээн ярьж байсан юм. Тэгэхээр Л.Наранбаатар ч З.Энхболдод хөөгдөнө гэдгээ мэдэж байсан аж. Ямартай ч тэдний зөрчил, хэн нь хэн байсан гэдгийг энэ удаагийн сонгуулийн үр дүн харуулж, ард түмэн дүгнэх буй за.

 

24tsag.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex