Черногорын NАТО-гийн зам
NATO эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо Черногор улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлсэн протоколд гарын үсэг зурав. Уг арга хэмжээнд оролцсон Балканы энэ орны ерөнхий сайд Мило Жуканович баримт бичигт сайд нарын гарын үсэг зурсан "түүхэн үзгийг” бэлгэнд авлаа. Энэ агшнаас эхлэн баримтуудыг баталгаажуулах хүртэл Черногор нь NATO-д ажиглагчийн статустай, харин баримт баталгаажсаны дараа эвслийн 29 дэх гишүүн болох юм. Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн хэлснээр энэ үйл явдал бараг жил орчим үргэлжлэх аж.
Черногор ба NATO хоёрын сөргөлдөөн: 1999 он
• Черногор NATO хоёрын харилцан ажиллагаа нь эмгэнэлтэйгээр эхэлсэн юм. Югославын холбоонд багтаж байсан тус орныг 1999 оны гуравдугаар сарын 24-нд эвсэл бөмбөгдөж эхэлсэн байв.
• Умард атлантын эвсэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр явуулсан уг ажиллагаа 78 хоног үргэлжилсэн байлаа.
• NATO-гийн онгоцууд ба далавчит пуужингийн бай нь Серби, Черногорын бүх нутаг дэвсгэр дэх байгууламжууд болсон юм.
• NATO-гийн бөмбөгдөлтөөр Нисэх хүчин, агаараас эсэргүүцэх хүчний баазууд, батлан хамгаалахын үйлдвэрүүд мөн гүүр, үйлдвэр, тээврийн зангилаа, ДЦС, өндөр хүчдлийн шугамууд устгагджээ.
• Югослав, NATO хоёр Куманово хотод Косовогийн нутаг дэвсгэрээс Югославын холбооны цэрэг, цагдааг гаргах гэрээнд гарын үсэг зурснаар бөмбөгдөлт зогсчээ.
• Югославын эсрэг явуулсан эвслийн түрэмгийллийн үр дүн нь Приштин хотноо Косовогийн тусгаар тогтнох гэрээнд гарын үсэг зурсан явдал болов.
• Черногорт 2006 оны тавдугаар сарын 21-нд Сербиэс тусгаарлах бүх нийтийн санал асуулга явагджээ. Черногор 2006 оны зургадугаар сарын 3-нд бүрэн тусгаар тогтнолоо зарласан байна.
• Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 2015 оны зургадугаар сарын 11-нд Черногорт айлчлахдаа харамсал илэрхийлээд харин бөмбөгдөлтөөр энгийн иргэд амь үрэгдсэнд нь уучлалт гуйгаагүй юм.
Эвсэлийн зүг хийсэн зам
• NATO–гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар 2015 оны арванхоёрдугаар сарын 2-нд Брюссельд уулзахдаа, Черногорыг тус эвсэлд элсэх албан ёсны хэлэлцээрт орох урилгыг хүргүүлжээ. Хэлэлцээрийн хугацаа нь 1.5-2 жил гэж төлөвлөгдсөн байлаа.
• Столтенберг зарлахдаа, тэр урилга нь NATO ба Черногорын хувьд агуу өдөр хэмээн хэлээд хэлэлцээрийг хийхээр их зүйл амжуулан хийх хэрэгтэй гэсэн байлаа.
• Черногорын парламент 2015 оны есдүгээр сарын 16-нд 50 саналаар тус эвсэлд элсэхийг дэмжсэн юм. 26 депутат эсрэг байлаа.
• Сөрөг намууд, бие даасан депутатууд бүх нитийн санал асуулгаар уг асуудлыг шийдэх шаардлагатай гэжээ.
Черногор хэрхэн эсэргүүцэж ирэв
• Черногорын олон нийт эрх баригчдынхаа эрмэлзэлийг тэр болгон дэмжээгүй.
• Хэдэн мянган хүн өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд Подгорица хотын гудамжинд гарч Засгийн газраа огцрохыг шаардав. Хүчнийхэн өмнөх өдөр нь сөрөг хүчний майхант лагерийг хөөн тараасан байв. Эсэргүүцэгсэд гурван долоо хоногийн дотор парламентын ордны өмнө үйл ажиллагаа явуулжээ. Тэд ерөнхий сайд Жуконовичийг огцрохыг шаардлаа.
NATO-гийн зүүн зүгт өргөжсөн нь
Болгар, Эстони, Литва, Латви, Польш, Румын, Герман зэргийн зургаан оронд 250 танк, өөрөө явагч их буу, явган цэргийн хуягт машин байрлуулна гэж Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгдсэн байв. "Улс бүрт нь суман, салааны техникийн цогцолборыг байрлуулах болно” гэж тэр хэлээд амлалтаа биелүүлж байна гэсэн юм.
Оросын Батлан хамаалахын сайд Сергей Шойгугийн баталж буйгаар зөвхөн 2015 онд Балтийн орнууд, Румын, Польшид Умард Атлантын эвслийн цэрэг онгоцоор найм дахин, цэргийн албан хаагчдын тоогоор 13 дахин хүчээ зузаатгажээ. Эдгээр нутагт нэмэлт 300 танк ба хуягтыг байрлуулжээ. Бельги, Итали, Нидерланд, Герман, Туркт 200 орчим атомын цэрэг байрлуулсан ба эдгээр бөмбөгийг тээгч F-15, F-16, Eurofighter Typhoon гэх онгоцууд нь Таллины ойролцоох Эмери бааз, Шауляй хотын ойролцоох Зокняй баазад байнгын жижүүрийн нислэг хийж байна. ОХУ-ын хилийн ойролцоо NATO-гийн цөмийн цэнэг зөөх 310 онгоц байгаа гэнэ.
Энэ бүгдийн эсрэг 2015 оноос эхлэн Оросын Баруун цэргийн тойрогт цэргийн 30 анги нэгтгэлийг байрлуулж байна. Мөн шинээр гурван дивиз байгуулахын хажуугаар энэ жилийн дотор баруун чиглэлдээ шинээр стратегийн "Ярс” пуужингийн зургаан хороог байлдааны жижүүрт оруулах гэнэ.
Эх сурвалж: