Төрөх гэж буй хүүхдийнхээ ямар зан чанартай хүүхэд болохыг мэдэх амархан

0

 

Бие давхар болсон эмэгтэй хүн бүр ямар хүүхэдтэй болох бол гэж төсөөлөн боддог. Тэгвэл үүнийг мэдэхэд тийм ч хэцүү биш гэнэ. Зүгээр л өнгийн харандаа аваад зураг зур. Таны зурсан зурагт ямар өнгө зонхилж байгаагаас жирэмсний үе хэрхэн өнгөрч байгаа болон хүүхэд тань ямар зантай болохыг ойлгож болно.

Шар – Нэг талаас оюунлаг, шашны талын, нөгөө талаас аюулын өнгө. Шар өнгөтэй зураг зурсан жирэмсэн эмэгтэй ямар ч асуудалтай байсан чөлөөтэй байж чаддаг. Түүний хүүхэд мөрөөдөгч, уран сэтгэгч, санаачлагч, хошигногч байдаг. Тэр ганцаараа чулуу, мөчир, тоосгоны хэлтэрхий зэрэг хийсвэр тоглоомоор тоглох дуртай бөгөөд тэдгээрийг өөрийн төсөөллөөрөө "Амилуулдаг”. Тийм хүүхдүүд өсч том болоод маргаашийн өдрөөр амьдрахыг эрмэлзэж, ямар нэг сайн сайхан зүйлд итгэдэг. Хааяа тэднээс хариуцлагагүй, шийдвэр гаргахаас эмээдэг, ажил хэрэгч бус зэрэг зан чанар илэрдэг.

Улаан – Цус, эрүүл мэнд, эрч, хүчний өнгө. Ийм өнгө давамгайлсан зураг зурсан эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн байх нь амьдралын хэвшсэн байдал болон дуртай ажлаасаа татгалзах шалтгаан биш. Энэ эмэгтэй юунаас ч айдаггүй, заримдаа эмч нарын зөвлөгөөг тоохгүй байдаг. Ер нь "Улаан” хүүхдүүд хөдөлгөөнтэй, тайван бус байдаг. Тэд өсч том болоод ашиг, амжилт олох, үр дүнд хүрч, магтаал сонсохыг гол эрмэлзлэлээ болгодог. Тийм хүмүүс дэндүү хувиа хичээсэн байдаг.

Цайвар /цэнхэр, улаан ягаан, ягаавтар/ – Гэнэн, хонгор өнгө. Эмэгтэй ийм өнгө сонговол тэр хүүхдийн гэнэн хонгор зангаараа байгааг илтгэх ба энэ онцлог хүүхдэд нь удамшдаг. Цэнхэр бол эрх чөлөө, болгоомжгүй бөгөөд өөрчлөгдөн хувьсах өнгө. Ийм өнгийг бие даасан, бусдаас хараат бус эмэгтэйчүүд сонгодог. Тайван, эмэгтэйлэг төрх байдал улаан ягааныг сонгоно. Ягаавтар өнгө мэдрэмтгий, ганцаардмал, сул дорой зан чанарын илэрхийлэл юм. Тийм хүүхдүүд бусад хүнээс маш их хамааралтай, байнгын түшиг тулгуур, хайр халамж хүсч байдаг.

Хөх – Улааны эсрэг өнгө. Ихэвчлэн ирээдүйн эхчүүд энэ өнгийг сонгодог, яагаад гэвэл энэ үед амрах, тайван байх хэрэгтэй байдаг. Тэдний хүүхдүүд тайван, төлөв томоотой, бүгдийг итгэл төгс хийдэг. Тэд буйдан дээр ном тэврэн хэвтэж, амарч эсвэл ямар нэг чухал зүйлийн талаар ярих дуртай байдаг. Тэд жинхэнэ нөхөрлөлийг илүүд үзэж, нөхөрлөлийнхөө төлөө өөрийн ашиг сонирхлоо золиослоход бэлэн байдаг.

Хөхөвтөр ягаан – Шөнийн, ид шид, бясалгал, бодлын өнгө. Тийм эхчүүдийн хувьд жирэмслэлт ямар нэг хачин, үл ойлгогдох зүйл, гэхдээ тэд мэдрэмждээ итгэхийг илүүд үзэхээс эмч нарын зөвлөгөөг дагадаггүй. Тэдний хувьд хажууд нь юу бодож байгаагаа ярьж болох, тэднийг ойлгох хүн байх нь чухал байдаг. "Хөхөвтөр ягаан” хүүхдүүд дотоод төсөөлөл, жүжиглэлт сайтай байна. Тэд маш эмзэг, үргэлж сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг.

Ногоон – Ирээдүйн эхийн зурсан зурагт ийм өнгө давамгайлж байвал тэр эмчийн бүх зөвлөгөөг дагадаг, тусгай ном зохиол уншдаг гэсэн үг. Юуны түрүүнд тэр жирэмсэлснээ өвдсөн мэт санадаг учраас түүнд халамж хэрэгтэй. "Ногоон” хүүхдүүд өөрсдийгөө хаягдсан мэт байнга санадаг, эхийн хайр халамж шаарддаг.
Хичээнгүйлэн суралцах, чин сэтгэлээсээ хандах хандлага болон сонирхолыг нь хөгжүүлэх нь түүнийг хуучинсаг үзэлтэн, аливаа өөрчлөлтөөс аймтгай болгохгүй байхад тустай.

Хар -Өвчний өнгө, ирээдүйн эхчүүдэд огт тохирохгүй өнгө. Жирэмсэн эхчүүд ийм өнгийг зурагтаа ховорхон ашигладаг. Гэвч тэрээр энэ өнгийг бусдаас илүү гэж үзсэн бол ирээдүйн өөрчлөлтөөс эсвэл төрөлтөөс айж байгаагийн илрэл юм. Мөн хар өнгө сэтгэлийн их хямралд орсныг илтгэнэ. Тийм эхийн хүүхэд маш хүнд зантай, янз бүрийн санал зөрөлдөөнийг хурцаар мэдэрдэг, бусдад өөрийн ач холбогдол, хэрэгцээг нотлохыг оролддог.

Саарал – Гунигийн өнгө. Ийм өнгө ирээдүйн эхчүүдэд бас таагүй. Учир нь итгэл найдвараа алдсан, ядуу зүдүү байдлыг илтгэдэг. Жирэмсэн эмэгтэй өөрийгөө бусдаас тусгаарлах үед саарал өнгө илэрдэг. Энэ ёс суртахуунаар туйлдсаны анхны дохио. Ихэвчлэн "Саарал” хүүхдүүд их чимээгүй, дуу шуугүй, хулчгар, ганцаардмал байдаг.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.