“ПСЖ” Нэймарт 40 сая еврогийн цалин амлажээ
Испанийн хөлбөмбөгийн "Барселона” багийн довтлогч Нэймар Францын "ПСЖ”-д ирэх жилийн зун очих бодолтой байгаа аж. Парис хотын баг довтлогч залуугийн одоо авч байгаа цалинг жилийн 50 сая еврод хүргэнэ гэдгээ амлажээ. Цалингийн 40 сая евро дээр нэмж 10 сая еврог урамшуулал маягаар өгөх гэнэ.
Өдгөө "ПСЖ”-д хүчин зүтгэж буй бразил тоглогчид болох Маркиньос, Тиаго Силва, Давид Луис, Лукас Моура, Максвелл нар тэдэн дээр ирж нэгдээч хэмээн Нэймарыг ятгаж байгаа юм.
Хөлбөмбөгчин залуугийн аав Нэймарыг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох ёстой гэж үздэг билээ. Ингэхийн тулд хүү нь Лионель Мессигийн сүүдрээс гарах ёстой аж.
Талууд хоёр долоо хоногийн өмнө Ибица арал дээр яриа хэлэлцээр явуулсан бөгөөд "ПСЖ”-г төлөөлж ерөнхийлөгч Нассер Аль-Хелайфи өөрийн биеэр байлцжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.