Хувьцаагаа худалдахыг хүссэн иргэдийн хүсэлтийг Өнөөдрөөс хүлээж авна
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэн та хүсвэл хувьцаагаа төрдөө арилжиж болно гэсэн үг. Өөрийн хүсэлтээр хувьцаагаа худалдаалахыг хүссэн иргэдийн хүсэлтийг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар болон орон нутагт тухайн иргэний үйлчлүүлдэг арилжааны банкин дээр тодорхой маягт бөглүүлэх замаар хүлээн авахаар болжээ.