Сөүлд залхуурлын аварга шалгаруулах тэмцээн болжээ
Сөүлд залхуурлын аварга шалгаруулах тэмцээн болж 70 хүн оролцсон тухай RT мэдээллээ. Уралдаанд оролцогсод эхлээд юу ч ширтэлгүй хагас цаг сууж байсан гэнэ.
Vice сайтын мэдээлснээр тэмцээн Өмнөд Солонгосын нийслэлийн Ичон Ханган паркт болж өнгөрчээ. Тэмцээнд оролцогсод юу ч хийхгүй, юу ч ярихгүй, цаг эсвэл гар утас харахгүй бас унтахгүй, ер нь юу ч хийх ёсгүй байжээ. Оролцогсод юм уух эсвэл угаалгын өрөө рүү явах гэх мэтээр ямар нэг юм хийхийг хүсвэл хасагдаж байж.
Ингээд хамгийн удаан юу ч хийлгүй тэссэн нь тэргүүлсэн байна.
Уг тэмцээнийг санаачлагч нь зураач Вупс Янг байжээ. Space Out хэмээх энэ санаа түүнд хамаарах гэнэ. Тэрбээр юу ч хийхгүй залхуурч суух ямар хэцүү гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд ийм тэмцээн зохион байгуулахаар санаачилсан хэрэг аж.
Энэ жил реппер Шин Хе-Сеоб 90 минут юу ч хийхгүй байж тэргүүлсэн байна.
2014 онд анхны тэмцээн болсон ба жил бүр илүү олон хүмүүс үүнд татагддаг гэнэ. 2016 онд 2000 хүмүүс оролцохыг хүссэнээс зөвхөн 70 хүмүүсийг оролцуулсан аж.
М.Баяр
Сэтгэгдэл байхгүй байна.