Г.Ганхүү: “Яг түүн шиг” шоуг гарахад “Халтар царайт”-ыг үзэж байсан үе шиг гадаа ганц ч хүн байхаа больсон судалгаа байна лээ

3

"Боловсрол суваг” телевизийн "Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн шүүгч, НИТХ-ын төлөөлөгч, "Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй уулзаж хөөрөлдлөө.

 


-"Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлэг олны талархлыг багагүй хүлээж байх шиг байна. Байнгын хоёр шүүгчийн нэгээр та ажиллаж байгаа. Энэ шоуныхаа талаар яриач?

-"Боловсрол суваг” телевизээс надад энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн. Би зурагтаар "Nostalgie” нэвтрүүлгийг зургаан жил хөтөлсөн. Бас бус хөгжмийн нэвтрүүлгүүд ч хийж байсан болохоор намайг урьсан байх. Анхандаа ийм сүртэй шоу болно гэж төсөөлөө ч үгүй. Өнгөрөгч ням гаригт зургаа дахь дугаараа цацлаа. "Максима” судалгааны байгууллагын судалгаагаар энэ нэвтрүүлэг далан хувьтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл "Яг түүн шиг” шоуг Монголын хүн амын гурван хүний хоёр нь бүтэн сайн өдрийн орой үздэг болсон байна. Саяхан би орон нутгаар яваад ирлээ. Тэгэхэд уулзсан хүн бүхэн "Халтар царайт” кино гарч байсан үе шиг болсон. "Халтар царайт”-ыг гарахад гудамжинд нэг ч хүн байдаггүй байсан шиг танай нэвтрүүлгийг үзэж байна. Ялангуяа сум, аймгийн төвд ням гаригийн орой гадуур ямар ч хүн байхаа больсон. Энэ их улстөржилтийн хажуугаар танай шоуг үзэж л таашаал авч байна. Маш их баярлалаа гэцгээж байсан. Шүүлтийн хувьд төслийн удирдлагууд надтай уулзаж "Сайн шүүж байна” гэсэнд баяртай байгаа. Үүнд нь би урамтай шүүгээд явж байна.

-Энэ шоуг албан ёсны эрхтэйгээр гаргаж байгаа гэсэн. Манай улс эрхийг нь авсан хэд дэх улс билээ?

-Дэлхийн урлагийн гайхамшигт одуудыг нэгэн тайзнаа нэгтгэдэг "Яг түүн шиг” шоу төсөл олон улсад амжилттай хэрэгжиж байгаа. Нидерланд улсын "Эндемол Шайн” группийн санаачлан зохион байгуулж эхэлсэн тус шоуг дэлхийн 39 орон албан ёсны эрхтэйгээр өөрийн улсдаа зохион байгуулдаг юм билээ. Манай улс 40 дэх улс нь болсон. Олон улсын продюссерууд нь ирж уулзаж, бидэнд зөвлөгөө өгсөн. Эхний хэдэн дугаарыг үзээд тэд сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн.

-Оролцогчдын хувьд Монголдоо төдийгүй олон улсад ч танигдсан одод байгаа. Тухайлбал, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Б.Амархүү байна. Өөр улс орнуудын хувьд "Яг түүн шиг” шоунд урлагийн одод оролцдог юм уу, эсвэл дурын сонирхогч ч оролцдог юм болов уу?

-Янз бүр л байдаг юм билээ. Улс болгонд өөр байдаг. Манайхан ерөнхийдөө Оросын телевизийн шоуг хардаг. Анхны дугаараасаа л олны танил биш залуусыг цуглуулж оруулдаг. Индонези, Тайландад тухайн улсын одууд оролцох жишээтэй. Латин Америк, Европын хэд хэдэн улсад энэ шоу явагдсан. Манай улсын хувьд олон улсын шоуг албан ёсны эрхтэйгээр авч байгаагийн хувьд эхний шоу амжилттай байх ёстой учир олны танил, чанар чансаатай хүмүүсийг оролцуулах бодлого баримталсан. Энэ нэвтрүүлэг брэнд болоод явна. Тэнд харин залуучууд маань олны танил байх албагүй, авьяастай залуус оролцох үүд хаалга нээлттэй байх болно. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тиймээс эхний дугаарууддаа чадварлаг дуучид, чадварлаг загвар өмсөгч залуусыг оролцуулсан нь оносон болов уу.

-Оролцогч наймаас та онцолчихоор хамгийн авьяаслаг нь хэнийг гэж бодож байна?

-Би шүүгч хийж байгаа хүний хувьд шоу дуусаагүй учраас үүнийг яг таг хэлж болохгүй. Ёс зүйн хувьд ч зохимжгүй. Бүгд л авьяаслаг залуус. Тэр дундаа мэргэжлийн дуучин биш Энхболд, Сарнай, Мөнхсоёл гэсэн гурван хүн байгаа. Эдний тухайд би маш их баяртай байгаа. Энэ шоунд заавал дуучин хүн оролцох албагүй, үнэхээрийн авьяастай, өөрийгөө сорих хүсэл сонирхолтой залуус оролцож болох юм аа гэсэн үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал. Ер нь бүх оролцогч маш шаргуу ажиллаж байгаа. Долоо хоног бол шинэ дуу сураад өөрийн болгоод, яг түүн шиг дуулаад хөдөлгөөн, дотоод сэтгэлийг нь гаргана гэдэг тийм амар зүйл биш. Тийм учраас энэ найм үнэхээр мундаг залуус. Миний хувьд наймуулаа л ялагч. Оноо бол тийм ч сонин биш. Энэ шоу долдугаар сарын 10-нд наадмын өмнө өндөрлөнө.

-Нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчин Цолмонбаяр өөрийг чинь "Танин мэдэхүйн хичээл орчих юм аа” гээд бахархсан янзтай байсан. Үнэндээ ч үзэгчид таны өргөн мэдлэгтэйг бахархаж байгаа нь нууц биш санагдсан шүү?

-Дууны санд байгаа дуучдын олонхыг би мэдэх юм. "Nostalgie” нэвтрүүлэг маань таван жил гаруй хугацаанд явж байна. Энэ нэвтрүүлгээр би дэлхийн од олон дуучдын талаарх мэдээ, мэдээллийг үзэгчид, сонсогчдодоо өгч байсан. Тиймээс надад их хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл энэ сайхан авьяастай залууст оноо өгөх л тун ч бэрх ажил юм байна. Нэг зүйл тодотгоод хэлэхэд "Universe best songs” ч юм уу, "Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт шүүгчийн хувьд хэн ч танихгүй хүмүүс оролцож байгаа. Тэднийг шүүгээд, шүүмжлээд, хасаад явахад амархан. Энэ найман залуус бол наймуулаа миний маш сайн таньдаг дүү нар. Эд нартаа нэгэнд нь дөрвөн оноо, нөгөөд нь 12 оноо өгнө гэдэг үнэхээр хэцүү ажил. Дээрээс нь цахим ертөнц хөгжчихсөн, нэвтрүүлэг ард түмний нүдэн дээр шууд явж байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Дэмждэг хүмүүс ард нь байгаа. Тиймээс бусад шоуг бодвол "Яг түүн шиг” шоуг шүүнэ гэдэг хэцүү хариуцлагатай ажил болж байна даа.

-Нэгэнт цацагдчихсан зургаан нэвтрүүлгийн зочин шүүгчдийн талаар та ямар бодолтой байна?

-Энэ шоу угаасаа зочин шүүгчтэй байх ёстой юм билээ. Цаад стандарт нь тийм байдаг гэсэн. Шоу гэдэг утгаараа энэ нь ч зөв байх. Зочин шүүгчийг сонгон шалгаруулах тал дээр "Боловсрол суваг”-ийнхан өөрсдөө ажиллаж байгаа. Миний санал болгосон Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, зураач С.Саранцацралт нарыг нэвтрүүлгийнхэн маш уриалгахан хүлээж авч шоуны зочин шүүгчээр суулгасан. Зочин шүүгчид энэ шоунд нэг өнгө нэмж байгаа.

-Зургаа дахь шоуны зочин шүүгч Азийн топ модель Г.Оюунгэрэл, шүүгч жүжигчин Н.Онон, та гурав үеэл улсууд гэв үү?

-Хүссэн, хүсээгүй ийм тохиол болчихлоо. Ганхуягийн Оюунгэрэл бид хоёр үеэлүүд. Ах дүүсийн хүүхдүүд. Онон бид хоёр бас хамаатан.

-Ямар хамаатан билээ?

-Их л ойрын хамаатан улс. Нэвтрүүлэгт гурван хамаатан шүүгчийг албаар авчраад суулгачихсан юм биш. Телевизээс, цаанаасаа л сонгосон шүүгч нь Оюунгэрэл байсан. Гэнэт анзаарсан чинь л хамаатан улс гурван шүүгч нь болчихсон тохиолдол гарч байна л даа.

-Та энэ шоунд л зориулж дэлхийн од дуучдын талаар мэдээлэл хуримтлуулж байна уу. Эсвэл таны мэдлэгийн хүрээ тийм өргөн юм уу?

-Миний нэг онцлог нь нэвтрүүлгээ хийхдээ хэзээ ч айхтар юм бэлддэггүй. Олон жил алтан тайзан дээр урлагт зүтгэж яваа хүний хувьд тухайн үеийн нөхцөл, үзэгчдийн эмоциос шалтгаалж өөрийн сэтгэгдлээ л хэлж байгаа юм. Дуучдын талаар бол нэвтрүүлэг бэлдэж байх явцад онц сонирхолтой зүйлс нь сэтгэлд үлдчихсэн байдаг. Тэрийгээ л гаргаж бусадтай хуваалцаж байгаа хэрэг. Би ер нь их олон арга хэмжээ хөтлөх урилга авдаг хүн. Тэр нь үзэгчдээ их мэдэрдэг, мэдээлэл их авдагтай минь холбоотой болов уу. Миний нэг бодож явдаг зүйл бол залуусынхаа тархинд нэг юм үлдээе гэсэн бодол. "Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань ч ийм л бодлоос төрдөг байсан. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад лекц унших урилга ирдэг. Бусадтай өөрийн үзсэн харснаа хуваалцах сайхан санагддаг.

-"Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг чинь гарч байгаа юу?

-Сэтгүүлч З.Алтай ах маань УИХ-ын гишүүн болоод гадаадад Элчин сайдаар томилогдоод явснаас хойш аялал маань өндөрлөсөн. "Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань 25 дугаар суваг телевизийн өмч. Алтай ахыгаа эзгүйд үүргэвчтэй аялал хийгээд нэвтрүүлэг бэлдээд явна гэдэг эрхзүй талаасаа эрх нь хаагдмал. Гэхдээ би үргэлжлүүлээд "Ганхүү далайн гүнд”, "Ганхүү-Метронд”, "Ганхүү Антарктидад”, "Ганхүү Африкт” гэсэн хэд хэдэн нэвтрүүлэг хийсэн.

-Өөрөө аялахаас гадна уулын спортын мастер хүн дээ?

-Дэлхийн зургаан тивийн долоон өндөр уул байдаг. Тэрний гурван оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг анх удаа мандуулсан уулчин болсон. Уулчин ч юу байхав дээ, хообийндоо хөтлөгдөж явсаар энэ уулсын оргилд гарсан. Сүүлийн хоёр уулан дээр уулын спортын олон улсын хэмжээний мастер Өсөхбаяр нарын мэргэжлийн уулчдаас зөвлөгөө авч гарсан л даа. Антарктид, Австрали, Африк тивийн гурван өндөр ууланд гарсан. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж спортын мастер гэдэг эрхэм хүндтэй цол олгосон.

-Уулын авиралт бол яах аргагүй эр зоригийн спорт. Та анхлан сонирхогчийн хэмжээнд байсан хүн одоо бол мэргэжлийн уулчин болжээ дээ?

-Үнэхээр гайхамшигтай спорт. Ууланд авирч байхдаа "Би чинь ямар тэнэг хүн бэ” гэж бодох үе зөндөө гарч байлаа. Авираад буух үедээ "Дараагийн гарах оргил минь юу билээ” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Уулын спорт гэдэг өөрөө өөртэйгөө өрсөлдөх чадвар юм даа. Ер нь хүн ямар ч зүйлд "Өрөөл бусадтай өрсөлдөөд байна” гэж бодоод байдаг боловч хамгийн чухал нь өөрөө өөртэйгөө өрсөлдөх л байгаа юм.

-Ууланд авирч явахдаа эрсдэлтэй зүйлтэй тохиолдож байв уу?

-Өө, тохиолдолгүй яахав. Хөлдөөд үхчихсэн хүний хажуугаар өнгөрөөд л дээш явна шүү дээ. Антарктидад тийм тохиолдол таарч л байсан.

-Хөлдсөн хүнтэй таарлаа гэхэд тоолгүй орхиод явах уу?

-Өөрийнхөө урд талын оргилд л гарахын тулд хаяад явахаас өөр арга байхгүй. Оргил дээр гарах нь л хамгийн чухал асуудал шүү дээ.

146335732057390f882ff8b

-Далайн ёроол цэвэрлэнэ гэдэг шиг уулын оргилд эндэгсдийн шарилыг буулгаж цэвэрлэдэг хүмүүс байдаг л байх даа?

-Тусдаа цэвэрлэдэг мэргэжлийнхэн байдаг.

-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Би ИЗНН-д харьяалалтай хүн. Манай нам энэ сонгуульд АН-ыг дэмжиж сонгуульд оролцох болсон учраас нэрээ дэвшүүлээгүй. Би Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн. Тэнд сурч байхдаа л ардчиллыг анхнаас нь дэмжиж, С.Зориг ахынхаа үүрэг болгосны дагуу "Ардчилал” сониныг гадаадад сурдаг оюутнуудад тараадаг сонгуульт ажилтай хүн байлаа. НИТХ-ын төлөөлөгч байхдаа хоёр ч ажлыг нэлээд урагшлуулсан гэж бодож байгаа. Нэг нь Улаанбаатарын метро. Ямар ч байсан гарт барих ТЭЗҮ-тэй болгож авлаа. Метроны техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан Японы "Жайка” байгууллагыг онцлон дурдах ёстой.

-Нөгөөх нь ямар ажил байв?

-Нөгөөдөх нь гэвэл рок, попын ордон барих асуудал. Бид гадаадын маш олон хамтлаг, дуучдыг урьж авчирч тоглолт хийж байсан. Хамгийн сүүлийнх нь гэхэд "Бутлик Битлз” хамтлаг байна. Монголд олон улсын стандартад нийцэхээр тоглочих талбай байхгүй байгаа. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчимд 4.5 га газрын асуудлыг шийдүүллээ.

-Ногоон нуурын айлуудтай тохирч газрыг нь чөлөөлөх үү?

-Тэнд 193 нэгж айлуудаас зуугаад айлын нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлсэн. Одоо дал, наяад айл үлдсэн байгаа.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

marvel avengers alliance marvel ultimate alliance 2 captain http://www.th855.com/rohnertpark_glenriddle/25-unique-cufflinks-designs snap on 3 8 cordless impact vs earthquake 3 8 cordless impact http://www.th855.com/rolls_vichy/steel-dragon-tools-24-wrench-replacement-hook-j
aw-31710 personalised ipod case stylish protective ipod covers uk http://www.th855.com/saltillo_circleville/dewalt-3-8-in-drive-combination-socket
-set-with-ratchet it luggage pilot case black a padded laptop compartment and separate document http://www.th855.com/smithsburg_hageman/vintage-pc-1-4-drive-socket-set-50-years
-old-in-good
lucasfilm releases new star wars collectors watches http://www.thinkoutsidetheclass.com/gilead_geiger/lucasfilm-releases-new-star-wa
rs-collectors-watches

:

http://www.pelisaccion.com/enter/herm%c3%a8s-birkin-purse-white-leatherherm猫s birkin purse white leather
ralph lauren canvas bag totes cloth blue ref.22599 joli closet http://www.pohottuwa.com/direct/ralph-lauren-canvas-bag-totes-cloth-blue-ref.225
99-joli-closet

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex