“Сайн бодлого уу”, муу бодлого уу
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Сайн" бодлого хэрэгжүүлсэн хэмээн өөрийгөө рекламдаж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй Ардчилсан намынхан үнэтэй нисдэг тэрэг хөлслөн хөдөө орон нутагт "Сайн бодлого хэрэгжүүлсэн, одоо ахиулан хийнэ” хэмээн сурталчилгаа хийж явна. Хонины нэхийний үнэ нэг боодол бохьны ч үнээс дор орж хог дээр үсэрч, иргэд ажилгүй, орлогогүй, идэх хоолоо арай ядан аргацааж, ёстой л нөгөө Д.Нацагдоржийн хэлснээр "Шалдар бульдар" амдарч, шар нар, бор хоногийг арай ядан аргацааж байхад нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулж, гял цал болсон АН-ынхан ядарсан ард түмнийг басамжлан доромжилж байна. "Өнгөрсөн дөрвөн жилийн "сайн" бодлогын үр дүнд Монгол Улс цэцэглэн мандсан” гэдэг худал үгээ тэд өөрсдийнхөө эдэлсэн хэрэглэсэн зүйлээр харуулахыг хичээж байх шиг. Гэвч тэдний магтан дуулаад байгаа "Сайн бодлого” үнэхээр сайн байсан уу... Харин ч "Муу бодлого” байсан гэдгийг өнөөгийн амьдрал, эдийн засгийн үзүүлэлт, иргэдийн хоосон халаас өөрөө нотолно гэдгийг тэд мартжээ. Өнөөгийн эрх баригчид эдийн засгийн өсөлт бууралт гэсэн том том тоо барьж, өнгөтэй өөдтэй сайн сайхан болсон хэмээн ярьж иргэдийн толгой эргүүлэх ажилдаа улаарч байна. Гэвч жирийн иргэдэд эдийн засгийн энэ олон дээшээ, доошоо гүйсэн тоо хэрэггүй. Зүгээр л бидний амьдрал хэр сайн дээшлэв эсвэл дордов гэдгээр сайн бодлого хэрэгжүүлсэн эсэхийг харуулна. Харамсалтай нь бидний амьдрал дөрвөн жилийн өмнөхөөс шал дордсон байгаа нь "сайн бодлого уу”... Бодох л ёстой асуудал. Муу бодлогын чинь ачаар монголчууд өнөөдөр аргаа барж сууна, "сайн бодлого”-чуудаа...
Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб
Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл байхгүй байна.