Ил захидал

0
13522616_890820361027800_502191515_n[1]

УИХ-ын сонгуулийн кампанит ажил өрнөж Монголын ард түмэн улс төрийн сонголтоо хийх гэж буй энэ хариуцлагатай үед Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны салбарт ажиллаж байсан ахмад дипломатчид бид сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын анхаарлын төвд байгаа нэгэн асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ардчилсан Үндсэн хууль батлагдаж бие даасан Монгол Улсын гадаад бодлогын Үзэл баримтлал батлагдсан цагаас эхлэн Монгол Улсын гадаад бодлогын нэгэн чухал чиглэл нь Үндэсний аюулгүй байдлын эдийн засгийн баталгааг бий болгох, даяаршлын эрин үед дэлхийн эдийн засагт Монгол улсын эзлэх байр суурийг бэхжүүлэх явдал байсаар ирсэн билээ.

Шилжилтийн үеийн бэрхшээл, хүндрэлүүдийг даван туулах, олон улсын зах зээлийн эдийн засгийн хямралын үед ард түмнийхээ амьжиргааны түвшинг бууруулахгүй байхад гадаадын зээл тусламжийг дайчлахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад Монгол улсын гадаад харилцааны үе үеийн ажилтнууд авьяас чадвар, хүчин чармайлтаа зориулж ирсэн юм.

Гэтэл ашигт малтмалын үнэ ханш олон улсын зах зээл дээр уналтанд орж түүнийг дагаад Монгол улсын эдийн засагт хүндрэл тулгарч буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан С.Батболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нарын нэрийг оффшор хэмээх дуулианд хамаатуулан нэр төрийг нь гутаах оролдлого гарч байгаад ахмад дипломатууд бид харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Оюу Толгой болон Таван Толгойн асуудлаар нийгэмд хурц маргаан өрнөж гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар эргэлзэж байсан 2005 онд Монгол Улсын Ерөхийлөгч асан Н.Багабанди "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал Монгол Улсын төрийн бодлогын нэгэн чухал зорилго байсаар ирсэн бөгөөд цаашид ч байх болно” гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ бодлого өнөө үед ч чухал ач холбогдолтой хэвээр байгаа болно. Сонгуулийн өмнөх улс төрийн явцуу зорилгын үүднээс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах аливаа харалган алхам хийхээс татгалзахыг сонгуульд нэр дэвшигч бүх хүмүүс, улс төрийн хүчнүүдэд хандан уриалж байна.

Ахмад дипломатч, Элчин сайд Ц.Гомбосүрэн,Л.Удвал
Х.Бэхбат, П.Үржинлхүндэв, Г.Луузан

www.TSOGTBAATAR.mn  УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшигч Д.ЦОГТБААТАРЫН сонгуулийн  штаб

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex