Нэг л удаа худалдаж аваад ахин дахин ургуулж болох 8 хүнсний ногоо
Ширээн дээрээ үргэлж шинэ ногоотой байх ямар амархан гэж бодно. Ихэнхи ногоонууд усанд шууд л ургаж шинэ ургацаа өгдөг. Та гэртээ энэ бяцхан хүлэмжийг бий болгоорой – танд витаминууд өдөр бүрийн эрч хүчийг өгөх болно. Дараах 8 хүнсний ногоог та ахин дахин ургуулах боломжтой.
Ногоон сонгино: Ногоон сонгиныг үндэстэй нь хамт жижигхэн шилэн аяганд хийгээд тавьчихвал шууд л ургана. Хамгийн гол нь гэрэл сайтай өрөөнд ургуулна шүү.
Сармис: Сармис нь стакантай усанд амархан соёолж, ургахдаа ч амархан байдаг байна. Сармисны соёо нь маш зөөлөн амттай учир салат болон соусанд хийвэл гайхалтай амт орно.
Хятад байцаа: Гэрэл сайн тусдаг өрөөнд үндсийг нь усанд хийж тавиарай. Усанд нь 1-2 долоо хоног байлгаад дараа нь саванд суулгана. Ийнхүү та бүтэн хятад байцаатай болно.
Лууван: Луувангийн огтолж авсан дээд хэсэг нь усанд сайн ургадаг шүү. Навч нь таны салатыг чимж таныг баярлуулах болно.
Базилик: 3-4 см-ийн урттай базиликийн мөчрийг устай стаканд хийгээд нарны шууд тусгалд тавиарай. Хэмжээ нь 2 дахин ихсэхэд шороонд суулгаж болно. Та дахиад шинэхэн, сэвсгэр базиликтай боллоо.
Цоохор майлз: Цоохор майлзны үндсийг огтлоод наранд бүлээн усанд хийж тавиарай. Навч нь дундаасаа эхлэн ургах бөгөөд дараа нь шилжүүлж суулгаж болно.
Салатны навч: Хэрэв салатны навчийг дундаас дээгүүр халхлахаар усанд хэд хоног байлгавал эргээд навчнууд нь сэргэнэ. Үүний дараа шууд л шинэхэн навчнууд ургах бөгөөд шороонд ахин суулгах боломжтой болно.
Яншуй: Яншуй усанд маш сайн ургадаг ногоо. Та энэхүү сайхан үнэртэй ногоог суулгаад үзээрэй, хурдан хугацаанд их хэмжээний ногоо ургаж таныг баярлуулах болно шүү.
Сэтгэгдэл байхгүй байна.