“HERO”-гийн Б.Баатарыг цагдаагийнхан баривчлаагүй гэв
Энэ сарын 24 буюу өнгөрсөн бямба гарагийн шөнө "HERO” энтертайнментийн байранд цагдаагийнхан шалгалт хийж, найруулагч Б.Баатарыг цагдан хорисон гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан.
Харин өчигдөр Херо энтертаймент студынхан мэдээлэл хийж "Баатар найруулагч Баянгол дүүргийн хэсэг рүү яваад сураг чимээгүй болсон. Одоо болтол бид холбоо барьж чадаагүй байна. Хоригдсон эсхүл дарамтлуулж байгааг бид мэдэхгүй байна" гэж мэдэгдсэн.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Иргэний гомдолын дагуу "HERO” энтертайнментийн байранд шалгалт хийсэн. Гэтэл тус энтертайнментийн найруулагч Б.Баатарыг барьсан, хорьсан гэх худал мэдээлэл иргэдийн дунд цацагдсан байна. Бид хэнийг ч бариагүй. Энэ талаар өнөөдөр 15.00 цагт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр албан ёсоор мэдээлэл хийнэ” гэсэн юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.