Сонгуулийн бэлтгэл ажил дуусчээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун санал авах байруудын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлтгэл ажилтай танилцаж байна.
Үүнд:
• Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
• Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
• Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
• Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
• Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.
Нийслэлийн иргэд энэ сарын 29-ний өдөр буюу маргааш 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм. Нийслэлчүүд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас мэдэх боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.
Сэтгэгдэл байхгүй байна.