Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна
Өнөөдрөөс зарим иргэн саналаа өгч эхэлнэ. Тэд бол битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүс юм. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа. Тэрхүү жагсаалтад багтсан иргэдээс өнөөдрийн 09:00-20:00 цагт багтаан саналыг нь авч, битүүмжилсэн хайрцагт хадгалах юм. Эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг гэрт нь болон саатуулах байранд очиж авах ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.