Умард Солонгос хөлөг онгоцуудаа автомат буугаар тоноглож эхэлсэн гэв
АНУ-д үйлдвэрлэсэн, олон сумаар шүршдэг автомат буугаар Умард Солонгос хөлөг онгоцуудаа тоноглож эхэлжээ.
Манай улстай залгаа хилийн дагуух Шар тэнгис дэх хөлөг онгоцуудаа АНУ-д үйлдвэрлэсэн, олон сумаар шүршдэг автомат буугаар Умард Солонгос тоноглож эхэлсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ.
Эх сурвалжуудын ярьснаар, хэрвээ Умард Солонгосын 382 хөлөг онгоц бүхий эргийн хамгаалалтын хүчин ийм автомат буугаар тоноглогдох аваас Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинд томоохон аюул учруулах ажээ.
Ийм автомат буунууд Умард Солонгосын зэвсэглэлд хэрхэн орсныг тогтоохоор Өмнөд Солонгос болон Америкийн цэргийнхэн ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.