2016 оны сонгуулийн санал хураалт эхэллээ
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор орон даяар эхэллээ.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 498, Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин нөгөө талд 1.912.901 сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх юм.
Манай улс 2012 оноос хойшхи сонгуулийг автоматжуулсан төхөөрөмжөөр амжилттай явуулж буй. Энэхүү сонгуульд мөн 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг 1998 саналын байранд суурилуулаад байна.
Өчигдрийн хувьд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хүндэтгэх шалтгаантай иргэдийн саналыг авсан. Харин энэ жил гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн саналыг авахгүй юм.
Мөн сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгожээ.
Санал хураалтын ажиллагаа 22 цагт өндөрлөнө.
Сэтгэгдэл байхгүй байна.