14 хоногийн дотор цээжээрээ турах арга
Алхам №1
Төрсний дараа эсвэл төрөлхийн цээжээрээ тарган хүмүүс бий. Мөн ажлын нөхцөл байдлаас үүдэж зөвхөн цээж, хэвлий, хөх, гараараа таргалсан хүмүүс байдаг. Та эхлээд өөрийн жингээ үз. Жин дээр гарахаас бүү ай.
Алхам №2
Аль хэсгээрээ илүү таргалалттай болохоо мэд. Ихэнх эмэгтэйчүүд хэвлийн хэсгээсээ таргалсан байдаг бөгөөд энэ хэсэг турахад хамгийн хэцүү байдаг. Удаан хугацааны бэлтгэл сургуулилтын үр дүнгээр илүүдэл махнаасаа сална.
Алхам №3
Туузан метртэй нөхөрлө. Та цээжээрээ турахыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлэн туузан метрийн халааслаад авч яв.
Алхам №4
Цээжээрээ турахыг хүссэн хүмүүс ганцхан төрлийн дасгал бүү хий. Үргэлж 1-3 үйлдэлтэй дасгал хий. Олон дасгалыг зэрэг хийснээр жигд турна. Нэгт: өөрийн жиндээ тохиорсон туухай өргө. Туухайгаа өргөөд гараа дээшээ, доошоо болго. Энэ дасгал мөр, шуу болон хэвлийн хэсэгт ачаалал өгдөг. Хоёрт: Байрааны зурвас дээр зогсч буй байрлал ав. Энэ дасгалыг нэг удаад 10-50 удаа хийх хэрэгтэй. Нуруу болон гэдсийг тураахад нэн тустай дасгал. Гуравт: Сандал дээр суугаад цэх хар. Дараа нь хөлөө хөдлөхгүйгээр бэлхүүсээ зүүн, баруун тийш хөдөлгө. Бэлхүүсийг хурдан хугацаанд тураана.
Алхам №5
Хоолны дэглэм. Цээжээрээ турч, бэлхүүсээ тодотгож, гараа гаргасан даашинз өмсөхийг хүсч буй бол хатуу хоолны дэглэм барих хэрэгтэй. Олон төрлийн жимс, жимсгэнэг хүнсэндээ хэрэглэ.
Алхам №6
Ус сайн уу. Өдөрт 2-3 литрийг уух хэрэгтэй. Ус таны өтгөнийг гадагшуулахаас гадна эрүүлээр тураана.
Алхам №7
Усанд сэлэх нь цээжин хэсгийн жигд тураахад туслана.
Б.Дэлгэрцэцэг
- Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.
Сэтгэгдэл байхгүй байна.