МАН мандаж, АН газрын хөрснөөс арчигдлаа
Харин МАН-ын дарга М.Энхболд "Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн нийтдээ 63-65 тойрогт ялалт байгууллаа. Манай нам аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгаас бусад аймагт ялалт байгуулаад байна. Манай намыг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа. Манай намын штаб, нэр дэвшигчийн штабт ажилласан хүмүүст талархал илэрхийлье. Бидэнд их итгэл найдвар өглөө. Энэ итгэл найдварын ард их хариуцлага байгаа. Бид та бүхний итгэлийг дааж ажиллана” хэмээв.
Мөн тэрбээр "Эдийн засгийн хямрал, ард иргэдийн амьдрал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгаа байдал энэ бүгдийг засч, залруулахын төлөө бүхий л бололцоогоо дайчилж ажиллах болно" гэдгээ уламжилсан юм. Ямартай ч АН ялагдал хүлээж, МАН сайн ажиллахаа амаллаа. Энэ удаагийн сонгуулийн ирц 72,1 хувьтай байсан бөгөөд хүчин төгөлдөр сонгууль боллоо гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолсон. Нэг ёсондоо ард түмэн МАН-д бүрэн итгэл хүлээлэглээ. Харин МАН-д түмний итгэлийг дааж сайн ажиллах л үлдлээ.
Жиргээ.мн
С.МАРАЛ