Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

0

6 сарын 10-нд эхэлсэн Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Европ тивийн 24 баг өрсөлдсөн тус тэмцээний хагас шигшээд 3 удаагийн аварга Герман, 2 удаагийн аварга, тэмцээний зохион байгуулагч Франц, 2004 оны дэд аварга Португалын шигшээ, анх удаагаа Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Уэльсийн шигшээ багууд шалгарч үлдээд байна.

Хагас шигшээгийн оноолт:

  • Португал – Уэльс
  • Герман – Франц

 

Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

 

 

 

Хагас шигшээ тоглолт 7 сарын 7 болон 8-ны 04:00 цагаас явагдана. Ингээд хагас шигшээд шалгарсан багуудын шөвгийн 8-д тоглосон тоймыг хүргье.

  • Португал 1-1 Польш (гоол: Р.Санчес 33’, Р.Левиндовский 2’. 11 м-н цохилтоор Португал 5-3 Польш)

К.Роналду – Р.Левиндовский. Энэ цаг үеийн Европ төдийгүй Дэлхийн шилдэг довтлогчид. Тэд өнгөрсөн 2015-2016 оны улиралд нийтдээ 93 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан. Ийм хоёр супер довтлогчдын тулаан олон хүний анхаарлыг татаж байсан. Мэдээж тус тоглолтын гол фаворит нь "Европын Бразил” Португалын шигшээ баг байсан. Гэтэл Польшийн шигшээ баг тоглолт эхлээд ердөө 2 дахь минутанд гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Польшийн шигшээ багийн К.Гросицкий зүүн жигүүрээс хөндлөн дамжуулалт өгөхөд багийн ахлагч Р.Левиндовский бөмбөгөнд хүрч гоол болгосон. Ер нь Польшийн шигшээ баг тоглолтын эхнээс л ээлж дараалласан довтолгоог өрнүүлж байсан. Хэрвээ олдсон боломжуудаа бүгдийг нь ашиглаж чадсан бол Р.Левиндовский 1-ээс илүү гоол оруулах боломжтой байсан. Гэхдээ Португал бол Португал. Тэдэнд Дэлхийн болон Европын олон шилдэг хөлбөмбөгчид тоглож байгаа. Ялангуяа тус тоглолтонд Португалын 18 настай авъяаслаг хүү Р.Санчес гялалзаж байсан. Тэрээр тоглолтын 33 дахь минутанд өөрийн эхлүүлсэн довтолгоог амжилттай болгож багтаа тэнцээний гоолыг оруулсан. Ингээд үүнээс өөр гоол ороогүй бөгөөд нэмэлт 30 минутанд ч гоол ороогүй. Иймд тоглолт 11 м-н цохилтоор ялагчийг тодруулах хэрэгтэй болсон. Португалын багаас К.Роналду, Р.Санчес, Ж.Моутиньо, Л.Нани, Р.Куарежма нар гоол оруулсан бол Польшийн шигшээ багаа Р.Левиндовский, А.Милк, К.Глик нар гоол оруулсан. Харин Польшийн Я.Блашиковский цохилтоо алдснаар Польшийн шигшээ баг 5-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

 

  • Уэльс 3-1 Бельги (гоол: Э.Уильямс 31’, Х.Робсон-Кану 55’, С.Вокес 86’, Найнголан 13’)

Хоёр багийн тоглолт санасныг бодвол тийм ч өрсөлдөөнтэй байгаагүй. Бельгийн шигшээ баг бол энэ цаг үед Дэлхийд шилдэг бүрэлдэхүүнтэй байгаа баг. Гэвч "Улаан чөтгөр” Бельгийн шигшээ баг анх удаагаа Европын АШТ-нд оролцож буй Уэльсийн шигшээ багийг барсангүй. Тоглолтын эхний гоолыг Бельгийн шигшээ багаас хагас хамгаалагч Р.Найнголан оруулсан. Энэ гоол Бельгийн сүүлчийн гоол байсан юм. Эхний гоолыг алдсан ч Уэльсийн шигшээ баг маш сайн зохион байгуулалттай тоглож байсан. Үр дүнд нь Уэльсийн шигшээ багийн ахлагч Э.Уильямс тэнцээний гоолыг оруулсан. Тоглолтын 1-р үед тооны харьцааг тэнцүүлж чадсан Уильсийн шигшээ баг 2-р үед нэмж нэг гоол оруулсан. Тус тоглолтын гоолын Х.Робсон-Кану оруулсан бөгөөд түүнд гоолын дамжуулалтыг А.Рамси өгсөн юм. Уэльсын гоол үүгээр дуусаагүй. Тоглолтын 85 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн С.Вокес багийнхаа хожлыг баталгаажуулсан гоолыг оруулснаар Уэльсийн шигшээ баг хагас шигшээд шалгарлаа. Гэхдээ тус тоглолтонд Бельгийн хамгаалалтын асуудал нөлөөлсөн гэхэд нэг их ташаа болохгүй байх. Үүний тод жишээ бол Уэльсийн багаас оруулсан 2 дахь гоолын эсрэг хийж байсан Бельгийн хамгаалалт. Бельгийн шигшээ багийн туршлагатай, шилдэг хамгаалагчид байгаагүй нь хожигдлын бас нэг шалтгаан болсон.

 

  • Герман 1-1 Итали (гоол: М.Өзил 65’, Л.Бонуччи 78’. 11 м-н цохилтоор Герман 6-5 Итали)

Магадгүй энэ удаагийн Европын АШТ-ний оргил тоглолт энэ байсан болов уу? Гэхдээ хөлбөмбөгийн хоёр шилдэг гүрний тоглолт тийм ч нээлттэй, сонирхолтой болоогүй. Хоёр биенээ хянасан, тактикийн тоглолт болсон. Олон улсын том тэмцээнд Италийг хожиж байгаагүй гэсэн үзүүлэлт Германд байсан. Иймд Германы дасгалжуулагч Й.Лёв Италийн эсрэг ямар тактиктай тоглох нь сонирхолтой байсан. Й.Лёв Италийн эсрэг тоглохдоо яг Италийн өөрсдийнх нь 5 хамгаалагчтай хувилбараар багаа тоглуулсан. Ж.Боатенг, Б.Ховедес, М.Хуммельс нарыг төвийн хамгаалагчаар, хоёр жигүүрт Й.Хектор болон Ж.Киммих нарыг гаргасан. Хоёр багийн тоглолтын 1-р үед гоол ороогүй бөгөөд 2-р үед М.Өзил жигүүрээс ирсэн хачиртай бөмбөгийг гоол болгож чадсан. Гэхдээ Германы тэргүүлэл удаан үргэлжлээгүй бөгөөд тоглолтын 77 дахь минутанд Германы шигшээ багийн хамгаалагч Ж.Боатенг бөмбөгөнд гар хүрснээр Италийн баг 11 м-н торгуулын цохилт хийх эрхтэй болсон. Олдсон боломжийг Италийн Л.Бонуччи алдалгүй гоол оруулснаар тоглолтын тооны харьцаа 1-1 болсон. Ингээд үүнээс өөр гоол ороогүй бөгөөд 11 м-н цохилтоор ялагч тодрох болсон. Тус тоглолтын 11 м-н цохилт маш сонирхолтой байсан. Ялангуяа хоёр багийн үндсэн 5 тоглогчдоос 3:3 тоглогч цохилтоо алдаж, дараагийн тоглогчид цохилт гүйцэтгэсэн. Ингээд Италийн М.Дармиан багийнхаа 9 дэх цохилтыг гүйцэтгэхдээ бөмбөгөө алдаж Германы шигшээ баг ялалтыг авсан. Ямартаа ч Германы шигшээ баг албан ёсны том тэмцээнд Италийг хожиж байгаагүй гэсэн хар цуврал нь энэ удаагийн Европын АШТ-нд дуусгавар боллоо. Гэхдээ үндсэн цагт биш гэдгийг санах хэрэгтэй.

 

  • Франц 5-2 Исланд (гоол: О.Жиру 12’, 59’, П.Погба 20’, Д.Пайе 43’, А.Гризман 45’, К.Сигторссон 56’, Б.Бьяднасон 84’)

Хоёр багийн тоглолтын үр дүн бараг тодорхой байсан гэхэд нэг их буруутахгүй байх. Учир нь Францын шигшээ баг ДАШТ болон Европын АШТ-ийг нутаг дээрээ зохиохдоо тун амжилттай оролцдог. 1998 оны ДАШТ-ийг эх орондоо зохиодоо түрүүлж байсан бол 1984 онд ЕАШТ-ийг мөн эх орондоо зохиогоод түрүүлсэн байдаг. Мөн энэ удаагийн Европын АШТ-нд Францын шигшээ багийн О.Жиру, Д.Пайе, А.Гризман нар үнэхээр ганган байгаа. Тэд хамтдаа 10 гоолыг оруулаад байгаа бөгөөд А.Гризман оролцож буй бүх тамирчдыг гоолоороо тэргүүлж байсан. Харин эсрэгээрээ тэдний өрсөлдөгч Исландын шигшээ баг түүхэндээ анх удаагаа Европын АШТ-нд оролцож байгаа. Францын шигшээ баг 4-2-3-1 гэсэн байрлалаар тоглосон бөгөөд П.Погба талбайн гүнээс тоглолтыг найруулж, урд талын тоглогчид Исландын шигшээ багийг ихээхэн сандаргаж байсан. Хэсгийн болон шөвгийн 16-д тийм ч илүүрхсэн тоглолтыг үзүүлж чадахгүй, бараг л арай гэж хожил авч байсан Францын шигшээ баг Исландын эсрэг хөнгөхөн тоглож ялалт авсан. Гэхдээ энд Исландын шигшээ багийг магтах хэрэгтэй. Тэд шилдэг бүрэлдэхүүнтэй, талбайн эзэн Францын эсрэг тийм ч амархан "цагаан туг”-аа өргөөгүй, хоёр ч гоолыг оруулж чадсан. Магадгүй Английн шигшээ баг Францын эсрэг 2 гоол оруулж чадах байсан болов уу?

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex