ЕАШТ Тойм: Франц, Герман, Уэльс, Итали, Хорват, Испани хэсгээ тэргүүлж эхлэв

0

Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтууд дуусах шатандаа орлоо. Шилдэг 24 баг анх удаа өрсөлдөж буй тэмцээнд Франц, Швейцарь, Уэльс, Герман, Польш, Хорват, Испани, Италийн шигшээ багууд эхний гурван оноогоо авлаа. Харин Англи-Орос, Ирланд-Швед тэнцээд байна.

Спортын хамгийн том үйл явдлуудын нэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр Франц улсын нийслэл Парист нээлтээ хийсэн. Тэмцээн тус улсын 10 хотод ээлжлэн явагдаж, долдугаар сарын 10-ны шөнө өндөрлөнө. Энэ удаагийн нээлтийн тоглолт уламжлал ёсоор талбайн эзэн баг болох Франц, Румын улсын хооронд боллоо. Уг тоглолтод франчууд 2:1-ээр өрсөлдөгчөө хожиж, эхний гурван оноогоо авсан. Мөн өнгөрсөн өдрүүдэд "А”, "В”, "С”, "D”, "Е” хэсгийн эхний тоглолтууд боллоо. Ингээд тус тэмцээний эхний тоглолтуудын товч тоймыг хүргэж байна.

Францын шигшээ нутгийн дэвжээ, зангаргын хүчээр илүүрхлээ

"А” ХЭСЭГ: Франц /3 оноо/, Швейцарь /3 оноо/, Румын, Албани 0

• Франц-Румын – 2-1

• Албани-Швейцарь -0-1

Францын эхний учраа Румыны шигшээ байсан ба Жиру хоёрдугаар үеийн 58 дахь минутад эхний гоолыг оруулсан ч найман минутын дараа Станчиу торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн. Румын залуус боломжийн тоглосон ч 89 дэх минутад Пайе гоол оруулснаар Франц хожиж 3 оноогоо авлаа.

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт Албани-Швейцарийн хооронд болж 1-0-ийн харьцаагаар Швейцарийн багийн хожлоор өндөрлөсөн. 5 дахь минутад хамгаалагч Фабиан Шар мөргөж цорын ганц гоолыг оруулсан юм. Эрт гоол алдсан Албаний багаас ахлагч Л.Сана нь улаан хуудас авснаар хүн дутуу тоглосон. Хэдийгээр 45 минутын турш 10 хүнтэй тоглосон албанчууд хэд хэдэн аюултай цохилтуудыг удаа дараа хийсэн ч тэд тоог тэнцүүлж чадаагүй. Энэ хэсгийн дараагийн тоглолт зургадугаар сарын 15-д болно.

Уэльс түүх бүтээж эхэллээ

"В” ХЭСЭГ: Уэльс /3 оноо/, Англи /1 оноо/, ОХУ /1 оноо/, Словак 0

• Уэльс – Словак 2-1

• Англи – ОХУ 1-1

Тив, дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож үзсэн түүхгүй Уэльсийн баг эхний тоглолтод хожил авснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэд өрсөлдөгчөө 2-1-ээр хожсон. Уэльсчуудын хувьд энэ бол түүхэн ялалт. Харин тэдний дараагийн учраа Англи.

Тэгвэл энэ хэсгийн хоёр дахь тоглолт Англи-ОХУ-ын хооронд болж 1:1-ээр тэнцсэн. Тоглолтын 73 дахь минутад Английн Эрик Дайер чөлөөт цохилтоос эхний гоолыг оруулсан ч шүүгчийн мэдлийн нэмэлт минутад оросууд хариуг барьж багийн хамгаалагч В.Березуцкий булангаас ирсэн бөмбөгийг өндөр үсрэн мөргөж гоолдсон. Энэ жил 33 настай В.Березуцкийн гоол хожилдоо эвлэрээд байсан англичуудыг шоконд оруулсан юм. Энэхүү тоглолт тойрсон адал явдал үүгээр дууссангүй. Тоглолтын дараа хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн дунд зодоон үймээн болж, Английн 20 орчим иргэн гэмтэж, бэртсэн нь бас нэг дуулман байлаа.

Герман бол машин гэдгээ баталлаа

"С” ХЭСЭГ: Герман /3 оноо/, Польш /3 оноо/, Умард Ирланд, Украин 0

• Польш – Умард Ирланд 1-0

• Герман – Украин 2-0

Энэ хэсгийн эхний гурван оноог Польшийн шигшээ баг авлаа. Умард Ирландыг 1-0-оор хожсон.

Европын аваргад 11 удаа оролцохдоо гурван удаа түрүүлээд байгаа Германы шигшээ баг Украиныг хожсоноор эхний гурван оноогоо авлаа. Германчууд энэ тэмцээнд ийнхүү эхний тоглолтод хождог цувралаа үргэлжлүүлж байна. Мустафи, Бастиан Швайнштэйгэр нар хожлын гоолыг орууллаа.

Испани хашир тоглогчдын хүчээр хожлоо

"D” ХЭСЭГ: Хорват, Испани тус бүр /3 оноо/ Чех, Турк 0

• Турк- Хорват 0-1

• Испани-Чех 1-0

Тивийнхээ аваргад 1996 оноос хойш тав дахь удаагаа дараалан оролцож байгаа Хорват, Туркийн шигшээг хожсоноор эхний гурван оноогоо авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Хоёр баг 2008 онд шөвгийн наймд учраа таарахад Турк хожиж, улмаар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл тэд энэ жил хэсгийн эхний тоглолтод учраа таарч Хорват хожлоо.

Тэгвэл тус хэсгийн хоёр дахь тоглолт Испани-Чехийн багуудын хооронд болж Европын гурван удаагийн аварга сүүлийн хоёр удаад нь дараалан түрүүлээд байгаа /2008, 2012/ Испанийн шигшээ баг тоглолтын төгсгөлд хашир тоглогчдынхоо ачаар өрсөлдөгчөө хожлоо. П.Чех тэргүүтэй хамгаалалт, Т.Росицки тэргүүтэй довтолгооны баг нь Испаничуудыг сандаргасан Чехийн хана мэт хамгаалалтыг тэд сэтэлж чадахгүй байлаа. Чехийн шигшээ 85 дахь минутад солилцоо хийсэн нь алдаа болж А.Иньестагийн хөөргөж өгсөн бөмбөгийг Ж.Пике мөргөн П.Чехийн хаалгыг мялаалаа. Чехийн тоглогч Дарида тоглолтын төгсгөлд гоол оруулах дөхсөн ч де Хеа бөмбөгийг барьж авсанаар шүгэл дуугарлаа.

Итали хамгийн эвгүй өрсөлдөгчөө хожив

"Е" ХЭСЭГ: Итали 3 оноо, Швед, Ирланд тус бүр 1 оноо, Бельги 0

Швед, Ирланд 1-1

Итали, Бельги 2-0

Лион хотод олны анхаарлын төвд ороод байсан Итали-Бельгийн багуудын хоорондох тоглолтод Бельгийн "Улаан чөтгөрүүд"-ийг Антонио Контегийн удирдсан Италийн шигшээ баг 2:0-оор хожлоо. Италичуудаас эхний гоолыг Английн примьер лигийн Сандерландын довтлогч Эммануэль Жаккерини 32 дахь минутад хийсэн бол Грацциано Пелле 90+2' дахь минутад өөр рүүгээ чиглэсэн бөмбөгийг гайхалтай ур чадвар гарган гуядаж оруулсанаар оруулж хожлоо.

Харин Швед, Ирландын шигшээ багуудын тоглолт өрсөлдөөнтэй болж тэнцлээ. Ирландын шигшээ баг өчигдөр маш сайн тоглосон гэвч 3 оноо авч чадсангүй. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Ирландын Уэс Холахан эхний гоолыг хийсэн боловч Ирландын бусад довтолгоонууд хаалганы шон онож, хаалганы гадуур нисэж азгүйтсэн. Харин Швед од Ибрагимовичийн дамжуулалтыг Ирландын хагас хамгаалагч Киран Кларк 71' дэх минутад яалт ч үгүй мөргөж өөрийн хаалганд оруулсанаар ийн тэнцсэн юм.

Өнөө шөнө F хэсгийн хоёр тоглолт болсноор хэсгүүдийн эхний тоглолт дуусч, маргаашнаас хоёр дахь тоглолтууд эхэлнэ.

М.Баяр

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex