ИХ намынхан бусад намуудад шударга өрсөлдөхийг уриаллаа

0
emet_700x700

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Иргэний Хөдөлгөөний намын нэр дэвшигчид сонгуулийн өрсөлдөөн  шударга бус байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ тухай УИХ-ын 51-р тойрогт Баянзүрх дүүргээс нэр дэвшигч Д.Оюунтуяа "Нэр дэвшигчдийн нэр хүндэд нь халдах, айлган сүрдүүлэх, цагдаа хуулийн байгууллагад дуудах, сурталчилгааны туг, самбарыг эвдэх, устгах зэрэг хууль бус үйлдлүүд их гарч байна. Энэ олон намууд шударга өрсөлдөж чадахгүй байна. Өнөөдөр ардчилсан нийгэм, хүний эрх, эрх чөлөө хаачсан юм бэ? Би Ардчиллын төлөө тэмцэж явсан хүн. Гэтэл Ардчилсан төртэй энэ үед  хэлмэгдүүлэлт явагдаж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн ИХН-аас нэр дэвшигч Д.Оюунтуяаг өнгөрсөн  амралтын өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудаж,  Баянзүрх дүүргийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг  Ардчилсан намынхаа батлахыг өгөөгүй хэрнээ өөр намаас нэр дэвшсэн хэмээн цагдаад гомдол гаргасан байна. Энэ талаар тэрээр ”Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд БЗД-ийн 4-р хорооны засаг даргаар ажиллаж байхад миний өрөөнд хууль бусаар нэвтэрч, цагдаагийн хяналтгүй, прокурорын зөвшөөрөлгүй лацтай байсан өрөөг эвдэн орж, нэгжлэг хийн бүх бичиг баримтыг Баянзүрх дүүргийн Ардчилсан нам хурааж авсан.  Түүнээс хойш Ардчилсан намын батлах алга болсон. Тиймээс цагдаад гомдол гаргаж ажилд саад учруулсан үйлдэл бол нэр дэвшигчийн эрхэнд халдан сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргалаа” гэв.

Мөн УИХ-ын 53 дугаар тойрогт ИХН-аас нэр дэвшигч Р.Энхтуяа "АН, МАН-аас бусад намын нэр дэвшигчдийн уулзалтад иргэдийг оролцуулахгүй байх арга хэмжээ урьдаас авсан нь илт байгаа. Уулзалт зохион байгуулах болгонд согтуу хүмүүс ирж архины мөнгө нэхэн, элдэв зүйл амлахыг шаардаж байсан” хэмээсэн бол НИТХ-ын  18 дугаар тойрогт ИХН-аас нэр дэвшигч О. Мөнхчимэг "Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л халдлагад өртсөн”  гэв. УИХ-ын 54 дүгээр тойрогт ИХН-аас нэр дэвшигч Б. Ичинхорлоо санал өгөхгүй гэсэн хүмүүсийн регистерийн дугаарыг бүртгэж аваад өмнөөс нь бүртгэж авч үзэгдэл их гарч байна. Үүгээр ямар хууль бус үйл ажиллагаа явуулах гэж байгааг бид мэдэхгүй” хэмээв.

Мөн энэ үеэр "царцааны нүүдэл” буюу хаягаа солин саналаа өгөх явдлыг шүүмжилж, бусад нэр дэвшигчдээ хариуцлагатай байж,  шударга өрсөлдөхийг хүссэн юм. Түүнчлэн шударга үнэний төлөө яваа иргэдээ дэмжиж, 2016 оны сонгуульд итгэл хүлээлгэж байгаа ард түмэндээ баярласнаа илэрхийлж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан юм.

13548979_1018467031555113_519144717_o

13548971_1018424201559396_586234681_o 13555554_1018424218226061_1524507457_o 13556039_1018424224892727_1870322909_o emet_700x700

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex