Рио-2016 хойшлуулахыг дэмжсэнгүй

0

 

Рио-2016 хойшлуулахыг дэмжсэнгүй

 

Дэлхийн олон орны нийт 150 гаруй эмч эрдэмтэд нар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад энэ зун Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны Олимпийн наадмыг хойшлуулах аль эсвэл зохион байгуулагч хотыг өөрчлөх санаачлагыг дэвшүүлсэн нээлттэй захидал ирүүлсэн юм. Захидал илгээсэн эрдэмтэд дунд дэлхийн томоохонд тооцогдох Оксфорд, Харвард болон Иеллийн их сургуулийн эрдэмтэн профессорууд багтсан юм.

 

Тэдний үзэж байгаагаар, жил гаруйн өмнөөс дэгдэж эхэлсэн Зика вирусын тархалт Олимпын наадмыг товлосон хугацаанд явагдах таатай нөхцлийг үгүй хийж буйг эргэн харж, шийдвэрийг эргэн харахад нөлөө үзүүлэхийг хүсэмжилжээ. Анх Бразил улсад дэгдэж эхэлсэн энэхүү вирусын халдвар одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй улсыг хамраад байгаа юм.

Харин ДЭМБ тэдний захидалд өгсөн хариундаа: Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг өөрчилснөөр халдварын тархалтад онц гойд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаагаас та бүхний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Харин Олон Улсын Олимпийн Хороо шумуулаар халдварладаг Зика вирус нь нэгэнт товлогдсон Олимпийн наадмыг хойшлуулах шалтгаан болж чадахгүй хэмээн үзэж байгаа юм.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.