Ана Иванович хуримаа хийлээ
Сербийн алдарт теннисчин Ана Иванович өчигдөр хуримаа хийсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тамирчин бүсгүй 2010 оноос хөлбөмбөгийн тамирчин Бастиан Швайнштайгер гэгчтэй үерхэх болсон юм. Хос өнгөрсөн оны долоодугаар сард сүй тавьцгаажээ.
Хуримын ёслол Калифорни мужийн "Misericordia” сүм болсон байна. Хос бал сараа Бали аралд өнгөрүүлэхээр болсон байна.
Сүйт бүсгүй Ана инстаграм хуудастаа "28 настайдаа хуримаа хийлээ” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn