МЭДДЭГ, ЧАДДАГ БИЗНЕСЭЭ ХИЙХ ГЭВ ҮҮ “MCS”, "ШУНХЛАЙ" ХОЁР
Энэхүү мэдээллүүд Монголд дэлхийн бизнесийн стандартыг нутагшуулахад үлгэр жишээ үзүүлсэн ноён Ж.Оджаргал, түүний "МСS” групп мега төслүүдээ үргэлжлүүлэхэд анхааралаа хандуулахын тулд архи, пивоны зах зээлээс гарч байна хэмээн магтаж байна.
"М-Си-Эс” групп бизнесийн элдэв эрсдэлгүй тогтвортой, ашигтай бизнесээсээ татгалзаж байгаа нь олон хүнийг гайхашруулсан үйлдэл юм гэж дүгнэх хүмүүс ч олон байна.
"М-Си-Эс” группын "М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК, "Спирт Бал Бурам” ХХК болон "СББ Трейд” ХХК-уудыг "Шунхлай” групп худалдан авч буй бөгөөд дэлхийд алдартай бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсдаа үргэлжлүүлэн үйлдвэрлэхээр болсон гэнэ. "М-Си-Эс” групп Кока кола ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн хийх аж.
Тэгвэл зарим нэг хүмүүс үүнийг "Мэддэг, чаддаг бизнесээ хийх гэв үү "MCS”, "Шунхлай" хоёр" гэлцэж байна. "MCS”-ийг муухай харагдуулж ирсэн бизнесийн салбар нь үнэхээр согтууруулах ундааных. Тэгвэл хэчнээн муулуулаад ч хаширдаггүй гэгчээр "Шунхлай" нь Монголын согтууруулах ундааны зах зээлд монополь болж байгаа нь энэ бололтой.
"MCS”-ийн хувьд Шангри-Ла зочид буудал, Тавантолгойн төсөл, Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам зэрэг Монголчуудад ажлын байр, ашиг орлого, татвар, хөгжил авчрах төслүүдэд тэргүүлэгч байхыг хүсч мөрөөдөж байгаа нь тодорхой юм. Тэгээд ч уг группын дэд Ерөнхийлөгч нар УИХ-д нэр дэвшин сонгогдоод байна.
Энэ нь тэдэнд Тавантолгой, төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг төрөөс даатгаж магадгүй гэсэн горьдлого төрүүлсэн юм болов уу гэх хүмүүс ч байна.
Юутай ч Монголын бизнесийн энэ том шилжилт хөдөлгөөнийг харж л байя.
И.Ганболд
Сэтгэгдэл байхгүй байна.