“Фенобарбитал” эмийг худалдаалах эрх нь зөвхөн “Монос” группт байдаг

3

 “Фенобарбитал” эмийг худалдаалах эрх нь зөвхөн “Монос” группт байдаг"Монос” группын буруутай үйл ажиллагаанаас болж 16 нярай хүүхэд "Фенобарбитал” гэдэг эмэнд хордож золтой л нөгөө ертөнц рүү явчихаагүй.

Тухайн үед эрх мэдэлтэнүүд тус компанид хариуцлага тооцож зарим шаардлага хангаагүй эмийн сангуудыг хаана гэж сүржин мэдэгдэл хийж байсан ч өдөр хоног өнгөрөх тусам энэхүү ноцтой хэрэг нам дарагдсан гэж хэлж болно. Тэгвэл олны анхаарлыг хамгийн их татсан нэг зүйл нь сэтгэцэд нөлөөтэй гэгдэх "Фенобарбитал” эмийг худалдаалах эрх нь зөвхөн "Монос” группт байдаг гэнэ.

Бид энэ талаар ЭМЯ-ны эмийн тусгай зөвшөөрөл олгодог гэх эрх мэдэлтэнээс асуухыг хүссэн боловч "хуралд орсон” гэх зэргээр шалтаг тоочин тодорхой хариулт өгөх хүн олдоогүй юм.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар зарим нэг тусгай жороор олгогддог эмийг зөвхөн "Монос” групп л худалдаалах эрхийг нь авчихсан байдаг гэнэ.Тус группын хувьд эмийн болон гоо сайхны худалдаа эрхлэхээс гадна эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгэх, эм үйлдвэрлэдэг гэдгээрээ Монголын топ таван том аж ахуйн нэгд зүй ёсоор багтдаг.

Гэтэл өнөөх том группын үнэн нүүр царай 16 нярайг хордуулснаар илчлэгдсэн нь өнөөдрийн бодит үнэн. Хаа хаанаа л хариуцлага ярих ёстой. Гэтэл 16 хүүхдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж улс орон хэсэг хугацаанд олныг айдаст авахуулсан байхад яагаад "Монос” группын энэ­хүү ноцтой асуудлыг ингэж нам дарах болов оо гэдэгт хэргийн гол учир оршиж буй юм.

Өөрөөр хэлбэл эмийн хордлогод орсон нярай хүүхдүүдийн бие илааршиж байгаа ч хожим нь энэ эмний нөлөө тэдний сэтгэцэд гаж нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол эцэг эхчүүдийн дунд байсаар байна. Учир нь "Фенобарбитал” эм нь сэтгэцэд маш хүчтэй нөлөөлдөг гэдгийг олон эмч нар хэлж байсан.

Тиймээс эмэнд хордсон хүүхдүүдийн төлөө Л.Эрдэнэчимэг гишүүн улстөрчийнхөө хувьд хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой хүний нэг.

Гэтэл түүний амь амьдралаа бол­госон энэхүү эмийн бизнес нь бусдын эрүүл мэндээр наадаж амь насанд нь заналхийлж байхад Л.Эрдэнэчимэг гишүүн өнөөх л архи тамхиа ярьсаар явна.Ер нь Л.Эрдэнчимэг УИХ-ын гишүүн болсноосоо хойш сонгогч олныхоо тө­лөө ямар дорвитой ажил хийсэн юм бол. Тэр зөвхөн өөрийнхөө бизнесийг яаж үргэлжлүүлэхийг энэ хугацаанд бодож хийж гүйцэтгэсэн гэж хэлэхэд хилсдэхгүй байх.


Шидэт рашаан ч гэлээ архи л бол архи


Тухайлбал тэрбээр Архидан сог­туурахтай холбоотой хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруу­лахаар их л чар­майсны хүчинд "Монос”-оор овог­логдсон "Домогт” архийг зах зээлд гаргаж чадсан. "Домогт” нэртэй энэхүү шидэт рашааныг алтангагнуур, ганга, зуун наст, чихэр өвс зэрэг ургам­лын биологийн идэвхт нэгд­­лүүдийг этилийн спиртэд хандлан, зуун настын шүүсний хуурай­шуулсан зэхмэл нэмж, сахар, зөгийн балаар баяжуулсан гэнэ. Ийнхүү шидийг олсон рашаан нь хоол боловсруулах эрхтэн болоод биеийн дархлалын системийн үйл ажил­лагааг сайжруулж, оюуны хэт ачаал­лаас шалт­гаалсан ядаргааг бууруу­лах увидас­тай гэх юм. Хэдийгээр энэ нь шидэт рашаан ч гэлээ архи л бол архи.Энэхүү архи зах зээлд гарсны дараа олон ч хэл амыг араасаа дагуулж Л.Эрдэнэ­чимэг уг дай­ралтаас хөнгөхөн бултаж өөрий­гөө холдуулж байсан.

Хэдий­гээр тэрбээр "Надад ямар ч архи­ны үйлдвэр байдаггүй” гэж мэдэгдэж байсан ч түүний журмын анд "Монос” группын хуулийн зөвлөх Д.Ганзориг гэгчийн үүсгэн бай­гуулсан ганц хүний компани болж хувирсан. "Домогт” архийг үйлдвэрлэдэг "Арван Ундарга” ХХК нь 2010 онд үүссэн, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд бүртгэлтэй байгууллага. Гадаад худалдаа, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг нэг хүн үүсгэн байгуулсан нь Даваахүүгийн Ганзориг. Тэрбээр "Монос” группын хуулийн зөвлөх, "Монос” дээд сур­гуулийн удирдах зөвлөлийн гишүүн.

Мөн тэрбээр 2012 онд салимоны эрхийн эзэмшлийн маргаан дээр "Монос”-ын өмгөөлөгчөөр ажиллаж байсан гээд Л.Эрдэнэчимэг гишүүнээс салгаж ойл­гохын аргагүй нягт холбоотой нэгэн болж таарч байгаа юм. Эндээс харахад Л.Эрдэнэчимэг ги­шүүнд ашиг сонирхолын зөр­чил яах аргагүй үнэртэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Д.Ганзоригийн үйлдвэрлэсэн "Домогт” архи нь 24 градус. Харин эрхэм гишүүний санаачилсан Архины хяналтын тухай хуулийн төсөлд 38-аас дээш градустай архийг хяналтын дор худалдаалж үйлдвэрлэнэ гэсэн хуулийн сонин заалт бий. Гэтэл хүнийг мансууруулах хэм­жээний градустай "Домогт” архийг хам­гийн хялбар аргаар худал­даанд гаргаж иргэдийг төө­рөг­­­дүүлэх гэсэн санал санаачилга түү­ний хуулийн төслийн гадуур тэнэж явсан гэсэн үг. Тэгээд ч хатагтай Л.Эрдэнэ­чимэг зүгээр нэг ажилтандаа гар сунган бизнесийг нь дэмжээд явах нь юу л бол гэж нэг ангид мөр зэрэгцэн суугаа журмын нөхөд нь шивэр, авир хийж байсныг дуулгах нь хэрэгтэй байх.

Түүнчлэн өнөөдөр УИХ-ын ги­шүүн гэсэн халдашгүй дархан эрх сэтэрийг зүүсэн Л.Эрдэнэчимэг "Монос” группынхээ дотоод ажилд гар бие оролцон шаардлагатай гэсэн бичиг ба­римт дээрээ мутраа хүртэл хайрладаг гэдгийг ажилчид ам алдан ярьж байсан.Төрийн албыг залгуулах нэрээр хувийн компанидаа санаа тавьж байгаа Л.Эрдэнэчимэг гишүүнийг зохих бай­гууллагууд нь шалгах хэрэгтэй гэсэн иргэдийг үгээр энэ нийтлэлийг түр өндөрлүүлье.

Р.Саруул

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex