Долларын ханш эрчимтэй өсч байна
Ноён долларын ханш долдугаар сар гарснаас хойш хурдацтай өсч эхлэв. Өчигдөр 2030 төгрөгөөр худалдан авч, 2033 төгрөгөөр арилжиж байсан нэг ам.долларыг өнөөдөр 2041 төгрөгөөр худалдан авч, 2044 төгрөгөөр худалдаж байна.Өнгөрөгч зургаадугаар сард ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр даруй 60 төгрөгөөр өсчээ. Сарын өмнө ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч долоодугаар сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 9 төгрөгөөр нэмэгдсээр байгаа юм. - See more at: http://www.wikimon.mn/content/69568.shtml#sthash.S3VfUapk.dpuf


Сэтгэгдэл байхгүй байна.