Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх арга
Бөөрний чулуу үүсэхээс урдчилан сэргийлэх аргаас "www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Бөөрний чулуу үүсэх хэдэн хэдэн хүчин зүйл бий. Шээсний замын дахилтат халдварууд, шингэн зүйл бага уух, шээсний замын бөглөрөлт, хэрэглэж буй хоол хүнсэнд хэтэрхий их кальци болон С витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч болон төрөл бүрийн эм хэрэглэх, бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлтүүдээс шалтгаалан бөөрний чулуу бий болдог байна.
Зөвлөгөө №2
Эрүүл бус хоололт, хоолны дэглэм, жингээ хасах олон төрлийн эм, бэлдмэл хэрэглэх үед бөөрний чулуу үүсэх гол шалтгаан болдог.
Зөвлөгөө №3
30-50 насныхан уг өвчнөөр өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг.
Зөвлөгөө №4
Бөөрний чулуужилтын үед илрэх үед: Нэгт: Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг. Хоёрт: Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно. Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Гуравт: Шээсэнд цус илэрч болзошгүй. Дөрөвт: Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Зөвлөгөө №5
Хүн бүрийн бөөрний чулуу өөр өөр нэг үгээр "давтагдашгүй” байдгийг сана.
Зөвлөгөө №6
Насанд хүрсэн хүн өдөр 2.2 литрээс багагүй шингэн зүйлс уух. Шингэн бага уух нь эрүүл мэндэд хортой.
Зөвлөгөө №7
Бөөрний чулуу үүсэх гол шалтгааны нэг бол давс их хэмжээгээр хэрэглэх. Та эрүүл мэндийнхээ төлөө давсыг бага хэрэглэх. Улмаар хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.
Зөвлөгөө №8
Махыг их хэмжээгээр хэрэглэхгүй байх.
Зөвлөгөө №9
Хэрвээ таны бөөр өвчилсөн бол нимбэгний шүүснээс татгалзах. Нимбэгний шүүс бөөрний чулуу үүсгэдэг байна.
Зөвлөгөө №10
Оксалэт бол тодорхой нэгэн хоол хүнсэнд агуулагддаг бодис юм. Нарийн гэдэсний өвчин нь кальцийн оксалэт чулууг үүсгэх эрсдэлийг илүү ихээр нэмэгдүүлдэг.
Зөвлөгөө №11
Эмчийн зааваргүйгээр эм, тариа хэрэглэхгүй байх.
Зөвлөгөө №12
Цагаан будаа, улаан буудай, шар буурцагт их хэмжээний оксалэт агуулагддаг. Тиймээс та эдгээр хүнсээс татгалзах хэрэгтэй.
Зөвлөгөө №13
Шар айраг хэрэглэхгүй байх.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.