Уучлаарай, Тэрбумтан Жек Ма!

1

Уучлаарай, Тэрбумтан Жек Ма! Та дэлхийг цахим технологиор хэрж чадсан луугаруудын гэмшлийг ойлгоогүй явж байна даа. Ердөө л тэдний хэдийн гарсан оргил руу л даган дуурайж, мацаж байна.

/Хятадын тэрбумтан Жек Ма-гийн Монголын дээдсийн хүрээлэнд зочлоод Их гэрт уншсан лекцийг сонслоо. Сод суут нэгэн ирлээ гэхээр аврал ярьж яваа юм болов уу гэж горьдлоо./

Компьютерийн эзэнт гүрэн Apple компанийг үндэслэгч Стив Жобс "Хүн төрөлхтөн"-д юу үйлдсэндээ гэмшиж, тэрээр өөрийн үр хүүхдүүдээ гар утас компьютертэй ойр байхыг хориглосон шүү дээ. Адам Евагийн алимыг хазсан Стив Жобс 56 настайдаа хорт хавдраар өөд болохынхоо өмнө амьдрал бол "Амьд харилцаа юм" гэдгийг ухаараад үхсэн. 

Харин шинэ тэр бумтан Жек Ма та тэдний анх ид хаваа болгож байсан даяарчилалын цаг дээр л явж байна. Харамсалтай нь түрүүлж төрсөн ухаантангууд чинь даяарчилал бус дангаарчилал гэдэг илүү чухал юм байна гэдгийг ойлгосон.
Тэд "дэлхийн даяарчилал" фермийн химийн бодисоор түнтийсэн тахиаг бөөндөх, генийн өөрчлөлтөнд орсон том төмс, улаан лооль хүн төрөлхтөнд сэтгэцийн өвчин, хорт хавдар зөөвөрлөж буйг, хүмүүс нийтээр гар утас компьютерийн дэлгэцийг ширтцгээж бүгд гөлгөр нүдлэж байгаад гутарсан шүү дээ. 

Хөрөнгөний оргилд гарсан сэхээрсэн сод тархитангууд гараар нэхсэн оймсонд дурлаж, эмэг эхийнхээ хар шороонд булсан төмсийг амтархаж, онгон дагшин бэлчээрт идээшилж яваа малын шимд дурлаж байна даа. Хүн төрөлхтөн өөр өөрийн үндэстэний уламжлал соёлоороо дэлхийг илүү өнгөлөг гэгээлэг бас гэгээн мөн чанартай болгодогийг мэдцгээсэн. Хүмүүний халуун амьсгал, хоёр нүдний амьд цэнгэл, гэр бүлийн халуун дулаан хүмүүн төрөлхтөнд чухаг. Түрүүлж төрсөн сод ухаантангуудын алдааг та засахаар зогсож буй бол таныг суут мэргэн гэж санах байлаа. 

Харамсалтай нь манай Монгол Их гэрт тавьсан илтгэл чинь өрөвдөлтэй байлаа. Таныг даган дуурайх шинэ сод санаа гэх юм даанч алга. 
Хэт их хүнтэй Хятад улсад хоцрогдож явсан зүйл л таны гараар нэг оржээ. Түүний л олз байх.
Адам Евагийн алимнаас хазсан Стив Жобс-ын алимны амт харин Алибаба буюу далайн дээрэмчиний олзноос арай л сэхээрүүлэх шидтэй байжээ.

Монгол залуус таны үгэнд дурлахгүйгээр дэлхийн сод нөхдийн толгой дээр Монгол суу билиг болон илүү сэтгэл зүрхтэйгээр цахиур хагалах цаг ирнэ гэдэгт би итгэж байна! 
Уучлаарай, Тэрбумтан Жек Ма!

/ Манай төрийн ордонд жинстэй уг нь ордоггүй юм. Жинстэй орохыг хүлээн зөвшөөрсөн нөхөд бол таны даяарчлалд хэт итгэсэн хэдхэн хөөрхийлөлтэй амьтад.

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа


30 хоног Амазоны "НОТ"- д байх нь хэвлэлтийн эрх авах гол үзүүлт болдог юм байна. Амазонд "Очир эрхшээгч" роман тавигдсан цагаасаа "НОТ" -оосоо буугаагүй 28 хонож байна. Саналаа өгөөрэй! одоо хоёрхон хоног үлдлээ.

Амазонд "Очир эрхшээгч" Монгол романаа дэмжиж байгаа Монголчууд та бүхэнд маань номын буян цаглашгүй ихээр хурах болтугай!
 

Амазонг руу орж санал өгөх линк: https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW

Эх сурвалж: www.TODAY.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex