Дүрвэгчдийг нутаг буцаана
Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, террорист бүлэглэлд элсэж байсан, элссэн болон бичиг баримтын зөрчилтэй 200 мянга гаруй дүрвэгчийг Германаас албадан буцаахаар болжээ. Энэ тоо өснө гэдгийг Германы Дүрвэгчдийн асуудал хариуцсан зөвлөх мэдэгдлээ.
Герман улс өнгөрсөн онд нэг сая дүрвэгч хүлээж аван энэ онд 1.5 сая дүрвэгч иргэнийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ онд хүлээж авах дүрвэгчдийн 90 хувь нь Сирийн иргэд байх болно гэж Канцлер мэдэгдэж байсан юм. Гэвч шинэ оны өмнө дүрвэгчид Кёльн хотын иргэд рүү халдсаны улмаас Герман улс дүрвэгчдийг хүлээж авахаа зогсоогоод байсан билээ. Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас өдөрт 500-1000 дүрвэгч Герман улсыг зорин хөдөлдөг аж. Өдгөө Германы хил дээр хоёр сая дүрвэгч амьдарч байгааг НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан төвөөс мэдэгджээ.
О.САША
Сэтгэгдэл байхгүй байна.