Барилгачин эр 100 дахин илүү цалин авчээ
Их Британийн Скарборо хотын барилгачин Стивен Бурке долоо хоногийн ажлын хөлсөндөө 100 дахин илүү хөлс буюу 44 мянган фунт стерлинг авчээ. Мань хүн ажлын хөлсөнд 446 стерлинг авах ёстой байсан аж. Түүний дарга Фил Гледал цалинг нь олгохдоо буруу газар таслал тавьчихсанаас болж Бурке башийсан гэнэ шүү. Гэнэт баяжсан Бурке 30 мянган стерлингийг Audi А4 машин, цахим тоглоом, хар тамхи, бугуйн цаг, алтан гинж зэргийг авахад зориулжээ.
Мань хүн хожим нь "Хэрэв энэ мөнгийг хадгалах юм бол буцааж өгөх хэрэгтэй болно. Тиймээс надад цаг хугацаа бага байсан. Шууд л үрж орхисон. Дарга маань над руу байнга залгаж байлаа. Мэссеж хүртэл бичсэн. Харин би тэнэг хүн биш. Илүү төлсөн мөнгөө эргүүлж өгөхийг шаардана гэдгийг мэдэж байсан. Тийм учраас хурдхан шиг үрсэн. Би хүнд хүчир ажил хийдэг хүн. Тиймээс жаахан ч гэсэн тансаглах хэрэгтэй гэж бодсон. Өндөр үнэтэй биеэ үнэлэгч авахыг хүссэн л дээ. Гэвч яахаа сайн мэдээгүй” хэмээн өгүүлсэн аж.
Машин нь худалдаж авсан өдрийн маргааш нь эвдэрсэн байна. Бурке түүнийгээ засварын газраас авч чадаагүй гэнэ шүү. Машиныг нь застал түүний дансанд мөнгө үлдээгүй байна. Ажил олгогч нь Буркег шүүхэд өгчээ. Санхүүгийн залилан хийснийх нь төлөө прокурор түүнийг нэг жил хорих ялаар шийтгэхийг шаардсан байна.
Харин шүүх хөнгөн шийтгэл ногдуулжээ. Тэд Буркег дөрвөн сар тэнсэн харгалзах ялаар шийтгэв. Банк Буркегийн картанд үлдсэн 14 мянган фунт стерлингийг амжиж царцаасан аж. Мөн тэрбээр нэг жилийн хугацаанд нийгэмд тустай хөдөлмөрийг 100 цагийн туршид үнэ төлбөргүй хийх ёстой болжээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/69799.shtml#sthash.vs4RZ915.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.