Хэт халалтаас үүдэлтэй тархины цус харвалт
Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэдэг. Харвалтад 45-аас дээш насныхан илүү өртөмтгий байх бөгөөд энэ нас ахих тусам тархинд цус харвах эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна. Түүнчлэн тарган, архи тамхи хэргэлдэг, чихрийн шижин өвчинтэй, халуунд ажилладаг хүмүүс цус харвалтад илүүтэй өртдөг ажээ.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт цаг агаар хэт халж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг хүргэж байна. Хэт халалт ТОГЛООМ биш. Гадаа ажилладаг, архи, тамхи хэрэглэдэг хүмүүс анхаараарай.
Хэн эрсдэлтэй вэ?
- 45-с дээш насны
- Тарган
- Цусны даралт ихсэх өвчинтэй
- Архи, тамхи хэрэглэдэг
- Халуунд ажилладаг
Таних шинж тэмдэг
- Нүүр муруйх
- Гар унжих
- Хэл, яриа ээдрэх
- Тэнцвэр алдах, гуйвах /Тархины цочмог харвалтын эмзүйн удирдамж 2013 он/
Сэргийлэх арга
- 40-с дээш насныхан цусны даралтаа тогтмол хянах
- Цусны даралт ихдэх, чихрийн шижин өвчтэй бол эм тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах
- Нарнаас хамгаалах шил, саравч, малгай, тос хэрэглэх
- Эрдэсжүүлсэн ус уух нь сэрүүцүүлэхээс гадна цусны ус, эрдсийг тэнцвэржүүлнэ
- Хэт их өөх тостой хоол, мах, архи, чихэрлэг хүнснээс татгалзах, жимс ногоо түлхүү хэрэглэх
- Хэт халуун өдөр онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх
Нарны хэт халалтын нөлөө
- Бүх биеийн судас тэлснээр тархины цусан хангамж хомсрох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгдэнэ
- Хөлс ихээр ялгарсанаар биед шингэн дутагдаж цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь тархины харвалтын эрсдэл үүсгэдэг
Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах, эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.