26 хутгалуулсан талийгаачийн хуруу нь хүртэл тасарсан байжээ
Хэргийн материалаас үзэхэд: 2015 оны 11-р сарын 28-ны өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж улмаар талийгаач П-ийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б нь өөрийн данснаас 2.000.000 төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ.
Энэ үед талийгаач П нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн "Тоёото приус" маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим гаражуудын мухарт түр зогсоогоод"...дүү гэрээс ломбардны бичиг аваад гараад ирнэ" гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож эхэлснээр шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар ч шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргасан байна.
Энэ хэргийн талаар хохирогч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх тогтоох хуулийн заалттай болно хэмээн УПЕГ-аас мэдээллээ.
Харин хохирогчийн талын мэдээлснээр
Архангай аймгийн харьяат сэжигтэн Б нь талийгч хүүгийн цогцосыг 6-р бичил хорооллын арк орчимд орхиод өөрийгөө хүнд хутгалуулсан хэмээн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Харин хохирогчийн ээж Т.Дамдинсүрэн хүүгийн алуурчныг хорих хүсэлт цагдаагийн байгууллагад гаргаснаар сэжигтэн Б-г ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулаад байсан боловч удалгүй сэжигтний биеийн байдал муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргажээ. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд сэжигтэн этгээд сул чөлөөтэй явсаар анхан шатны шүүх хурлаар ийнхүү гэм буруугүйд тооцогдлоо.
Талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн мэдээж шүүх хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд давж заалдана гэдгээ ч мэдэгдээд байгаа. Гэсэн ч мөнгө, танил талаараа түрий барьсан этгээдээс айж байгаагаа нуугаагүй юм. Хүүг нь олон удаа хутгалж хөнөөчихөөд "Би алаагүй ээ, тэр хүн өөрийгөө хутгалсан" гэж жишим ч үгүй ярьж байгаа этгээд цаашид сул чөлөөтэй сэлгүүцэх болжээ.
Хэргийн зүйл ангийг өөрчлөхдөө эмчийн дүгнэлт дээр тулгуурласан байна.
Өмнө нь буюу хэрэг болсны дараахан Шархадны гурван эмчийн дүгнэлтээр энэ хүнийг хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан гэсэн дүгнэлт гаргаж хэрэгт нь хавсаргажээ.
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр энэ хэрэг дээр ажилласан.
Хэрэг гараад сар ч болоогүй байхад мөрдөгч Уламбаяр өөрөө Т.Дамдинсүрэнд "Энэ бол яах аргагүй 91.1 мөн. Хүнийг санаатай онц хэрцгий аргаар алсан" гэж хэлж байжээ. Хохирогч хүү үхэхээсээ өмнө маш их тэмцэлдээд гар хуруу нь хүртэл тасарсан байсныг ээжид нь хэлсэн байна.
Гэсэн ч удалгүй мөрдөн байцаагч талийгаачийн ээж Дамдинсүрэнгээс мөнгө нэхэж эхэлжээ. Нэхсэн мөнгийг нь өгөөгүйн улмаас мөрдөгч илтэд нөгөө талд ажиллаж эхэлсэн байна. Зүйл ангийг өөрчилсний дараа талийгаачийн Эрдэнэцогт даргад мөрдөгчөө өөрчлөх хүсэлтээ хэлэхэд өөрчлөх боломжгүй гэж хэлжээ.
Н.ЦэнгэлЭх сурвалж: Breakingnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.