Лондонд хутгатай этгээд халдлага үйлдсэнээс нэг эмэгтэй нас барж, таван хүн хүнд шархаджээ
Өнгөрсөн шөнө Лондон хотын төвд нэгэн үл мэдэгдэх хутгатай хүн хүмүүс рүү дайрчээ. Энэ тухай Британийн нийслэл цагдаагийн мэдээллийг иш татан РИА Новости мэдээллээ. Russell талбайд гарсан уг явдлын улмаас, нэг эмэгтэй нас барж, таван хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлсэн байна.
Энэ нь халдлагад сэжиглэгдэж буй хүнийг цагдаа нар хэдэн минутын дараа баривчилсан гэнэ. Аюулгүй байдлын албаныхан гэмт хэргийн хувилбаруудын нэг нь терроризм гэж үзэж байгаа аж.
М.Баяр
Сэтгэгдэл байхгүй байна.