Нэг тамирчинд 42 ширхэг бэлгэвч тараах гэнэ
"Олимпын наадамд оролцох тамирчдыг Рио-Де-Жанейро хотод байрлах,
Олимпын хотхонд ирмэгц өмнөх жилүүдэд болж байсан олимпын наадмын үеэр тарааж байгаагүй олон тооны бэлгэвчийг тамирчдад өгөх аж. Тухайлбал,олимпын тосгонд байрлах тамирчдад нийт 450 мянган бэлгэвч тараах юм байна. Тэгэхээр нэг тамирчинд 42 ширхэг бэлгэвч ногдож байгаа юм.
"RSG” арга хэмжээг үүсгэн зохион байгуулагч Пол Рамблер, тамирчид наадам үргэлжлэх хугацаанд хүссэн болгоноо хийж болно гэсэн баталгааг өгчээ. Тэрбээр "CNN”-д ярилцлага өгөх үеэрээ "Олимпын наадмын үеэр урьд өмнө нь би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй юм байна” гэжээ. Түүнчлэн тамирчдын байрлах орон сууцанд 13 мянган суултуур, 275 мянган хувцасны өлгүүр, өндөр тамирчдад зориулан сунгаж болох 18500 ортой аж.
Д.Заяа
Сэтгэгдэл байхгүй байна.